Олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк, твиттерийг хэн хүнгүй хэрэглэх болсон. Тэр тусмаа улс төрчид твиттерийг илүүтэй хэрэглэж жиргэж бор шувууг минут тутамд нисгэж байдаг. 

Уйгагүй жиргээчдийн нэг нь Женко Х.Баттулга. Тэрбээр үзэл бодлоо нэлээд чөлөөтэй илэрхийлдэг нэгэн. Тэр хэрээр нь түүнийг дагагчид олон. Твиттерчид өнөөдөр анхны олон дагагчтай жиргээчээ тодрууллаа. Монголын анхны 100.000 дагагчтай жиргээчээр мэдээж УИХ-ын Х.Баттулга шалгарав.