Анх 1995 оны зургаадугаар сарын 25-нд "Камертон" хамтлагийг дөрвөн хөвгүүд нийлж байгуулсан түүхтэй. Хамтлагийн ахлагч Д.Болд, Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат, Г.Мэнд-Амар нар гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэй "18 нас" дуугаа тайзнаа дуулж үзэгч, сонсогчийн танил болж байсан билээ. Тухайн үедээ хамтлаг Монголдоо шинэ өнгө аяс авчирч байсан бөгөөд Монголд хамгийн их фентэй хамтлаг болсон бөгөөд өдгөө ч олон мянган фэнүүдтэй. 

Харин 2005 оноос хойш хамтлагийн гишүүд тус тусдаа уран бүтээлээ хийж байгаа байсан. Тус тусдаа цомог гаргасан. Камертон хамтлагийн гишүүн Ганаа бүрэн хэмжээний кинонд анх удаа гол дүрийг бүтээсэн. Тодруулбал, "Давхар цохилт" уран сайхны кино саяхан үзэгчдийн хүртээл болж кинотеатруудаар гарч эхэлсэн юм. 

Хамгийн сонирхолтой нь "Камертончууд" эргэн нэгдэж тус киноны "Асах-Гэрэл" дууг дуулжээ. Тун удахгүй клипийг та бүхэндээ хүргэх болно.

Д.Ана