АН, МАХН-ын гэрээний талаар хэн юу гэв
2014/10/22
Улс төрийн хоёр нам гэрээ байгуулсныг АН-ын гишүүд цочирдож хүлээж авсанаас гадна шүүмжлэлтэй хандаж байгаа.
Тэгвэл Ардчилсан намын даргын хувьд үзэглэсэн гэрээний талаар өчигдөр “Гэрээ хүчин төгөлдөр биш. Ажлын хэсэг засаж байгуулахаар болсон” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэ гэрээний талаар хэн ямар байр суурь илэрхийлсэнийг хүргэе.
Р.Амаржаргал: -АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын даргатай байгуулсан гэрээг үзээд намын олон мянган гишүүдийн адил цочирдон хүлээж авлаа. Н.Алтанхуягийн АН-ын бүрэн эрхэд халдаж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлээс ичиж, эмээн ил шударгаар шүүмжилж зарчим, үнэт зүйлээ хамгаалж байгаа намынхаа нөхдийг би дэмжиж, энэхүү гэрээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Аливаа улс төрийн намын даргын нэн тэргүүний зорилго зорилт, үүрэг үйл ажиллагаа нь сонгуульд ялах байдаг бол дээрх үйлдлээрээ Н.Алтанхуяг АН-ын 2009, 2012, 2013 онуудад байгуулсан ялалтыг үгүйсгэж, АН-ыг ирэх сонгуулиудын өмнө бууж өгүүлж буй мэт уншигдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Ард иргэд өөрсдийн төлөөлөл УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэж хуульчилсан байдаг. Харин энэ гэрээ ёсоор АН нь шат шатны улс төрийн сонгуульд МАХН-аас хараат байдлаар нэр дэвшигчээ шийдэж байгаа нь улс төрийн бодлогын өрсөлдөөн, өөрийн намын үзэл баримтлал, үнэт зүйлсийг уландаа гишгэлж, ард иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зориудаар удирдан залах гэсэн урьд өмнө үзэгдэж байгаагүй улс төрийн үзэгдэл болж байна.
М.Энхболд: -Ер нь хоёр нам сонгуульд нэр дэвшигчээ хооронд нь уялдуулж, зохицуулж нэр дэвшүүлнэ гэдэг бол сонгуулийн ардчилал Монголд байхгүй болсны илэрхийлэл. АН-ынхан "20 жилийн өмнө бид Монголд жинхэнэ ардчилсан сонгуулийг авчирлаа" гэж тунхаглаж ярьдаг байсан бол өнөөдөр энэхүү эрхэм үнэт зүйлээ өөрсдийнхөө гараар үгүй болгочихлоо. Удахгүй нэр дэвшигч нь 99.99 хувиар ялдаг сонгуулийн хуучин систем рүүгээ орчих вий дээ. Улс төрийн намууд бол үзэл бодол дээр суурилсан хөгжлийн бодлогоор өрсөлддөг улс төрийн байгууллага. Сонгуулийн өмнө буюу сонгуулийн үр дүнгээр хийх ажил, зорилтоо тодорхойлж хамтарч ажиллах явдал улс төрийн намуудад байдаг л үзэгдэл. Харин 10 жилийн хугацаанд хамтарч ажиллана гэдэг бол улс орны хөгжлийн төлөө үзэл бодлоороо уралдаж өрсөлдөх зүйл огт үгүй болохын эхлэл. Өөрөөр хэлбэл, нэг нам шиг нэг гэрт орж, бие биедээ ууссанаас ялгаа юу байхав. Энэ утгаараа АН, МАХН нэгдэж байна гэж ойлгож байгаа. Хуучин цагт жижиг нь том руугаа уусан ордог байсан бол одоо цаг үе өөр болсон. Одоо том толгойтой нь жижиг толгойгоо уусгадаг цаг болж.
М.Зоригт: -Миний хувьд цочирдож хүлээж авсан. Яагаад гэвэл, АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд, ҮЗХ-ын гишүүд бүгдээрээ мэдэж, санал бодлоо солилцсоны дараа энэ зүйл болох байсан. Энэ гэрээг байгуулах үйл явц гэнэтийн зүйл байсан гэдгийг хэлмээр байна. АН-ын бүлгийн ээлжит хуралдаанд энэхүү гэрээнд дургүйцлээ илэрхийлсэн 35 гишүүний тал хувь нь суугаагүй. Түүгээрээ өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн. Хэдийгээр байсан гишүүдийн олонхи нь гэрээг дэмжсэн харагдавч нийт гишүүнтэй харьцуулахад цөөнх болчихоод байгаа юм. Бүлгийн хуралдаанд оролцсон 19 гишүүнээс 16 нь энэ асуудалд эергээр хандаж болох ч эргэлзээтэй. Тийм учраас АН-ын бүлэг энэ асуудалд дэмжсэн бус дэмжээгүй байр суурьтай байгаа гэж хэлмээр байна. Ер нь “Та нартай, наргүй, намтай намгүй. Би ингээд явж чадна” гэдгээ намынхаа гишүүд, мань мэтэд хэлж байгаа ухаантай юм байна гэж ойлгосон. АН-ын бүлэг дотроо санал нэгдэж чадахгүй, Н.Алтанхуягийн суудалдаа үлдэх гэсэн хүсэл сонирхол, баталгаатай байдал алдагдсан учраас “Та нар ингээд байвал, би бас чадна шүү” гэдгээ харуулсан. Гэхдээ Монгол Улсын түүхэнд байгаагүй, авлигалгүй нийгмийн төлөө явж ирсэн энэ бүх юмыг балласан зүйл хийнэ гэдэг нь дэндүү ёс суртахуунгүй, хэтэрхий суудалдаа баригдсан шийдэл боллоо гэж харж байгаа.
О.Чулуунбат: -Дэлхийн туршлагыг харахад улс төрийн намууд нэг сонгуулийн хугацаанд л хамтарч ажиллаад тэр үр дүнгээ дараагийн сонгуулиар шалгуулдаг. Харин арван жил хамтран ажилладаг улс төрийн хүчин гэж хаана ч байдаггүй. Хувийн компаниуд арван жилийн гэрээ хийж болдог практиктай шүү дээ. Үүнийг манай хоёр дарга мэдээгүй юм болов уу. Хэрвээ 2016 оны сонгуульд ард түмэн өөр сонголт хийх юм бол тэртэй тэргүй хоёр намын дарга хариуцлага хүлээж шинэ удирдлагад эрх мэдэл шилжинэ.
Э.Бат-Үүл: -Эрүүл саруул ухаантай л юм бол хэн ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх. Энэ явдлыг бусармаг үйл явдал гэж хэлэхэд ч багадана. Энэ бол балмад үйлдэл. Энэ гэрээг манай намын ямар ч фракци, ямар ч гишүүн, зүтгэлэн хүлээн зөвшөөрөхгүй гэж бодож байна. ҮЗХ-г хуралдуулахыг бид шат шатандаа шаардах болно. Харин бидний эрх хэмжээнд нийслэлийн зөвлөлдөх хороог хуралдуулна. Ингэж хуралдсаны үндсэн дээр “Бид энэ гэрээгээр хүлээсэн үүргийг хүлээж авахгүй” гэдгээ албан ёсоор шийдвэрлэнэ. Нийслэлийн намаас асуулгүйгээр энэ гэрээг үзэглэчихсэн. Арай ч дээ, хэнээс ч асуулгүйгээр гэрээ байгуулаад гарын үсэг зурчихсан байна шүү дээ. Ядахдаа нийслэл, орон нутгийнхаа намын байгууллагаас асуух хэрэгтэй шүү дээ. АН-ыг МАХН-ын барьцаа болгосон гэрээг манай намын гишүүд хүлээж авахгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ бол АН-ын хувьд ичгүүртэй явдал. Ийм гэрээг дагаж мөрдөхгүй гэдгээ Нийслэлийн АН хатуу мэдэгдмээр байна. АН-ыг улс төрийн золиосонд гаргаж байна. Н.Алтанхуяг ийм шившигтэй үйлдэл гаргаж байгаад нь АН-ынхан нүүрээ хийх газаргүй боллоо.
Зочин · 2014/10/28
Энхбаяр зүгээр л нутгийн агаар уул усаа санаад ирлээ, улс төр надад хамаагүй гэж онгоцноос буугаад хэлж байсан яасан. Дандаа бусниулж явах юм
Зочин · 2014/10/24
batvvl gyai ta yuch idej uugaagvi baij chadah uu harinch ih igej bga baih shvv hetvvlch hudalch luiwarchin bj
Зочин · 2014/10/24
batvvl gyai ta yuch idej uugaagvi baij chadah uu harinch ih igej bga baih shvv hetvvlch hudalch luiwarchin bj
Зочин · 2014/10/24
batvvl gyai ta yuch idej uugaagvi baij chadah uu harinch ih igej bga baih shvv hetvvlch hudalch luiwarchin bj
Зочин · 2014/10/24
batvvl gyai ta yuch idej uugaagvi baij chadah uu harinch ih igej bga baih shvv hetvvlch hudalch luiwarchin bj
Зочин · 2014/10/24
batvvl gyai ta yuch idej uugaagvi baij chadah uu harinch ih igej bga baih shvv hetvvlch hudalch luiwarchin bj
Зочин · 2014/10/24
batvvl gyai ta yuch idej uugaagvi baij chadah uu harinch ih igej bga baih shvv hetvvlch hudalch luiwarchin bj
Зочин · 2014/10/24
batvvl gyai ta yuch idej uugaagvi baij chadah uu harinch ih igej bga baih shvv hetvvlch hudalch luiwarchin bj
Зочин · 2014/10/24
geree hiigee l biz hyatadtai hiicheed bga bish ene geree heniig hohiroochood bn yund n altanh*****g buruutgaad bga yum
Зочин · 2014/10/24
batvvi bolie yuch hiij chadaagvi bj hii hudal amalj garch ircheed hotiid goy bolgoson yum haa bn
Зочин · 2014/10/24
enhbayriig demjij bn ard irged hvsen hvleej bga shvb
Зочин · 2014/10/24
enhbayriig demjij bn ard irged hvsen hvleej bga shvb
Зочин · 2014/10/24
amjilt hvsie
Зочин · 2014/10/24
enhbayriig demjij bn ard irged hvsen hvleej bga shvb
zochin · 2014/10/24
Ene 2 nam hichneen hamtarch 100 jiliin geree baiguulaad ch nemergui ee, 2016 onii songoltoo ard tumen hediinee hiichihsen shuu dee. MAN tertee tergui tumen olnii husen huleesen avraliin od bolood baigaa.Mongolchuud onoodor bugd tegj yaritsgaaj ba, ard tumniihee dund orood aj amidraliig ni , ugiig ni sons gej zovloyo.
Зочин · 2014/10/24
ZariinSan.com
Зочин · 2014/10/23
zgr l shuumjilj bga ulsuudig n l tavitsan bn shde AH.n ihenhi n demjij bgan bishuu.MAH bol tertei tergui sunuj bga nam lider bgui ngu lundajantsan nyamdorj ntr haachsan be bgui shde odoo nomtoibayar byam***orj 2.g lider gh uu haha ****an biz
Зочин · 2014/10/23
xee vvnees ilvv svirel gej baixuu da ***in ee odoo yanaa ichig ichig
Зочин · 2014/10/23
Xa xa. a Ardchilsan nam Um mani ***ni xum Enhbayar avultai hun MAH -n darga nariig yamarch tohioldold ***lgahgui genee ene bol Enhbayarin gaihamshig Altanhuyagin shunal