Салсан нөхрөө муу явахыг хараад хямарчихлаа
2014/10/23
Сайн байцгаана уу? Та бүхэн чин сэтгэлээсээ надад зөвлөгөө өгөөрэй. Би өөртөө их эргэлзэж байна.
9 жилийн өмнө би нэг залуутай танилцаад удалгүй үерхэж жирэмсэн болоод нэг гэрт орсон. Энэ бүхэн 6 сарын дотор л болсон. Өнгөрсөн хугацаанд үнэхээр аз жаргалтай сайхан амьдарч байсаан. Би нөхөртөө өөрөөсөө илүү хайртай болж, хамаг бүхнээ зориулж, хамтдаа эхлээд машин лизингэээр авч, тавилга цалингийн зээлээр авч, өрөө дараад, мөнгөө цуглуулаад байранд орох мөнгөө цуглуулж эхэлж байсан. Дэндүү жаргалтай байсан. Би дутуу дулимаг байсан байж магадгүй ээ. Нөхөр араар тавьж, нүдэндээ итгэхгүй гомдож охиноо хөтлөөд гэрээсээ өмссөн хувцастайгаа гарсан. Тэр оронд нь хамт байсан хүүхэн нь миний таньдаг хүүхэн байсан. Тэр 2ыг зүгээргүй гэдгийг хүмүүс хэлж байхад нь би нөхөртөө л итгэдэг байсандаа тухайн үед харамссан.
5 жилийн хугацаанд босгосон бүхнээ нэг л өдөр уйлж дуулж нураасан нь миний буруу л даа. Гэхдээ нөхрөө уучилж чадаагүй, салсан. Нөхрөөсөө салаад 4 жил болж байна. өнгөрсөн хугацаанд тэр хүнээс огт сураг чимээ гараагүй. Асууж сураглаа ч үгүй. Гэхдээ ганц хүүхдийн минь эцэг гэж бодоод сайн сайхан бүхнийг хүсдэг, хүүхдээ хэний ч доор оруулахгүй гэж хичээж байсан.
Өчигдөр нөхөртэйгээ тааралдсан. Охиноо асуугаад намайг охиноо сайн байгааг сонсоход сайхан байна, жаргаж яваарай гэсэн агуулгатай юм яриад л явсан.
Их л ядруу яваа харагдсан болохоор хүн амьтнаас асууж, сурагласан. Ядруу л амьдардаг юм билээ. Нөхөртөө туслах ёстой юм болов уу? тэгж муу явааг нь харсан чинь сэтгэл санаа тогтворгүй болчихлоо. Хайрлаж байсан хүн, охины минь эцэг шүү дээ гэж бодохоор тусалмаар, намайг гомдоосонг нь бодохоор тусалчихмаар. Яах ёстой юм болоо