Жүжигчин Мөөжиг гэхээр уншигч та андахгүй таньж байга биз ээ. Анх Монголын хүүхдийн ордонд зургийн дугуйланд явдаг байсан тэрбээр драмын дугуйлан руу урвасан гэдэг. 

Өдгөө бид түүнийг “Помогите Нам 1, 2”, “Хайрын рекорд"-д тоглосноор нь илүүтэй мэднэ. Өчигдөр цахим хуудсаараа Мөөжиг Ц.Оюунгэрэлд МУСТА цол тэмдэг олгов. 

"ССАЖ-ын сайд Ц. Оюунгэрэл танаа МУСТА цол тэмдэг олгох тухай:

Танд энэ өдрийн мэнд хүргэе ээ. Та хийсэн бүтээл, нэр зүсийг нь ч танихгүйгээр маш олон залуусыг шагнаж урам зориг өгдөг билээ. Та ч бас магадгүй урмаар дутаж л явдаг байлгүй дээ. Тиймийн учир миний бие танд урам хайрлая гэдэг үүднээс МУСТА гэдэг энэхүү цол тэмдгээ олгохоор шийдлээ.

Эрхэм хүндэт ССАЖ-ын сайд МУСТА Ц.Оюунгэрэлд жүжигчин Ө. Мөнх-Эрдэнээс" гэсэн юм. Яагаад ийн цол тэмдгээ " Ц.Оюунгэрэлд өгч байгааг нь асуухад "Сайддаа л урам хайрлаж цол тэмдгээ буцаан олгож байна аа. Бид бие биеэндээ урам хайрлах хэрэгтэй шүү дээ" хэмээлээ.

Д.Ана