“Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчид ээжүүдэд бэлэг барилаа
2014/10/30
Монголын хошин урлагийн шилдгийн шилдэг "Х-ТҮЦ" продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хоёр дахь уран бүтээл "Ийм нэгэн явдал" инээдмийн энтертайнмэнт шоу тоглолтоо их хотын үзэгчиддээ 11 сарын 3-наас эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас толилуулахаар болсон билээ.
Үргэлж шинийг сэдэж бусдыгаа түүчээлж байдаг тус продакшны уран бүтээлчид маань фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэгэн амлалт өгсөн нь "ЭЭЖ" гэдэг номероо онлайнаар хүргэх тухай байсан юм. Тэд хэлсэн амандаа хүрч хамгийн хайртай номероо бүх ээжүүддээ гэнэтийн бэлэг болгон толилуулсныг эрхэм уншигч та бүхэндээ хүргэж байна.
Тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг, 99235678, 11329173 лавлаарай