Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш асар олон юм шинэчлэгдэв. Уг нь аливаа юмыг шинэчлэхэд сайжирч, улам илүү үр дүнтэй болдог. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газрын хувьд бүх юм нь урвуу хамааралтайгаар шинэчлэгдэж байгаа нь харамсалтай.

Иргэдийн амьдрал ядуурав. Улс орны эдийн засаг хямарсан. Гадаад валютын ханш огцом өслөө. Монгол төгрөгийн ханш “шалан” дээр навс унав. Энэ бүхэн амьдрал сайхан болно гэж итгэж, ардчилсан намыг УИХ-д олонхи болгож сонгосон ард түмний хүсээгүй шинэчлэл, хүсээгүй үр дүн байлаа. Нийгмийн энэ хямрал нь асар их авлига, хээл хахууль, албан тушаалын наймаа, ах дүү, хамаатан саднаараа төрд шургалсны үр дүн болж илэрдэг байна. Төрд авлига цэцэглэх тусам түүний муу үр дагаврыг ард түмэн үүрдэг ч гэх юм уу эсвэл авлигатай төрийн хямрал ард түмний ядуурлаар илэрдэг гэсэн олон хэлц үг байх. Өмнө нь бол энэ үг хүн бүхэнд тэгтлээ танил бус байв. Гэвч Шинэчлэлийн Засгийн газрын өнгөнд энэ үгнүүд иргэдэд улам бүр танил болсоор байна. Энэ үгийн утгыг ч иргэд амьдрал дээрээ гашуунаар амсах болов. Саяхан Авлигатай тэмцэх газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар мөрдөн шалгах чиглэлээр хийсэн ажлаа тайлагнасан байна. Тэдний хувьд хуулийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийж, ажил хэргээ гүйцэтгэх үедээ 377 гомдол мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 303 гомдол бүртгэгдсэн байх юм. Энэ нь өмнө оны мөн үеийнхтэй харьцуулахад 31,2 хувиар өссөн байна. Нийгэмд ядуурал, хууль бус үйлдэл хэт ихсэх тусам гэмт хэргийн гаралт ямар ч цаг үед өндөр байдаг нь улс орнуудын туулж өнгөрүүлсэн түүхийн бараан үе болон үлддэг байна. Нийгэм хөгжих тусам гэмт хэргийн гаралт буурдаг байтал манай улсын хувьд юм бүхэн шинэчлэгдэх тусам гэмт хэргийн гаралт өсч байгаа нь бид хаашаа ява вэ гэдгээ эргэн харахад хүргэж байна. Дээрх гэмт хэрэг, гомдол, өргөдлийн шийдвэрлэлтийг авч үзвэл 52 гомдол мэдээ лэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 159 гомдол мэдээлэлд хэрэг үүсгэхээс татгалзаж, 53 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, шийдвэрлэсэн байна. Мөн 37 гомдол мэдээллийг шал гаж байгаа аж. Иргэд, байгууллагаас ирүүл сэн гомдол, мэдээллийг агуулга, хол богдох байгууллага, салбараар нь ангил вал нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 65, үүнээс 26 нь Засаг даргын үйл ажил лагаанд, 39 нь ЗДТГ-ын үйл ажил-лагаанд, хууль хяналтын байгууллагын үйл ажил лагаанд хамаарах62 үүнээс27 нь цагдаа, зургаа нь прокурор, долоо нь шүүх, 11 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх бай гуул лага, 11 нь мэргэжлийн хяналтын байгуул лагын талаар байна. Мөн боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарт хамаарах 43 үүнээс 23 нь боловсрол, 11 нь эмнэлэг, ес нь улсын бүртгэлийн албанд, ашигт малтмалын салбарт хамаарах 14, яамдын үйл ажиллагаатай холбоотой 20, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах 18, бусад 81 гомдол, мэдээллийг шалгасан байна.

 

Эрүүгийн 162 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ

Авлигатай тэмцэх газраас энэ оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 365 үйлдэлтэй, 162 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 26.6 хувиар өссөн байна. Энэхүү мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн гэмт хэргийн өсөлтийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилахад56 буюу 34.6 хувь нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна. Мөн 16 буюу 9.9 хувь нь төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, арав буюу 6.2 хувь нь төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, дөрөв буюу 2.5 хувь нь төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн байх юм. Албан тушаал гэдэг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх болохоос бус олгогдсон эрхээ урвуулан ашиглаж болно гэсэн төрийн зөвшөөрөл, эрх ямба биш. Гэвч танил тал, авлига, хээл хахуулийн аргаар төрийн албанд шургалагсдын хувьд албан тушаал нь амьжиргаагаа сайжруулах арга зам болон хувирсан байх магадлалтайг дээрх тоо баримтаас харж болно. Зөвхөн энэ ч биш тус газарт бүртгэгдсэн гэмт хэргийн 26 буюу 16 хувь нь хээл хахууль авах, ес буюу 5.5 хувь нь хээл хахууль өгөх, тав буюу 3.1 хувь нь хээл хахуульд зуучлах, найм буюу 4.9 хувь нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, бусад хэрэг 28 буюу 17.3 хувийг тус тус эзэлж байгаа нь дээрх таамаг үнэнээс хол зөрөхгүйг илтгэнэ. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 44 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11.6 хувиар өссөн, 21 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.8 хувиар буурсан, 16 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.5 хувиар буурч, зургаан хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, найман хэргийг мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд 67 эрүүгийн хэрэг мөрдөн байцаал тын ажиллагаанд байна. Яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн хэргээс 40 хүнд холбогдох найман хэргийг шүүхээр шийдвэрлээд байгаа аж. Эрүүгийн хэрэгт нийт 426 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 207-оор буюу 94.5 хувиар өссөн байх бөгөөд хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл4.9 хувь нь улс төрийн, 9.8 хувь нь төрийн захиргааны, 4.7 хувь нь төрийн тусгай, 6.8 хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 17 хүнд цагдан хо рих таслан сэргийлэх арга хэмжээ авч, одоо хоёр хүн цагдан хорьж шалгаж байгаа аж.

 

Гэмт хэргийн улмаас улсад 45.6 тэрбум төгрөгийн хохирол учрав

Ямарваа нэгэн гэмт хэргийн цаана хохирогч байдаг. Үүнээс хамгийн аюултай нь албан тушаал, авлигын гэмт хэрэг бөгөөд хохирол нь улс орныг хамарч, нийгэм эдийн засгийг сүйрүүлж, иргэдийн амьжиргааг дордуулдог. Тэгвэл дээрх гэмт хэргийн улмаас хүсээгүй шинэчлэл буюу авлигын улмаас улс болон иргэдэд 45.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.1 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 15.1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, анхан шатны шүүхээс долоон тэрбум, 978 сая гаруй төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Дээрхээс харахад Шинэчлэлийн Засгийн газар байгуулснаас хойш авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг, сэжигтэн, яллагдагчаар татсан хүний тоо, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ өмнөх онуудаас огцом нэмэгдсэн. Ийнхүү Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар байгуулснаас хойш олон юм шинэчлэгдснээс гэмт хэргийн тоо огцом өсч “Шинэчлэгдсэн” нь харам салтай. Нийгмийн урсгал буруу зүг рүү чиглэх тусам түүнийг улам дэвэргэгч хүчин зүйл нь авилгал, хээл хахууль, албан тушаалын наймаа болдог байна. “Шинэчлэлийн” Засгийн газрын хувьд албан тушаалын наймаа, авлигыг шинэ төвшинд гаргаж, шинэчилсэн байгаа нь нийгмийг улам бүр хямрал руу хөтөлсөөр байна.

 

Д.Лхагва