Монголын телевизийн ертөнцөд    “Хөтөч”  хэмээх олон ангит кино мэндэлжээ. “Чонын алтан шагай”, “Удирдагч”, “Анирлагч” гэх мэт олон бүтээлүүдээрээ чадвараа харуулсан найруулагч Д.Энхбаатарын “Хөтөч” олон ангит кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Монголын чадварлаг олон жүжигчид  дүрээ мөнхөлсөн энэ киноны дууг залуу уран бүтээлчид тэр дундаа эхнэр нөхөр хоёр хамтран дуулсан гэдгээрээ онцлогтой юм.

Ш.Гүрбазарын үг  Аранзаагийн аялгуугаар бүтсэн “Хайр харц” хэмээх энэ дуу сүүлийн үед сонсогчдын дуртай дуунуудын нэг болж амжжээ. Олон залуусын амьдарлынх нь хөтөч болох сургамжит энэ киноны дуу залуу уран бүтээлчдийн амжилтынх нь Хөтөч болох биз ээ. “ХӨТӨЧ” тун удахгүй РОЯАЛЬ HD залуусын телевизээр үдэш бүр гарч эхлэх юм байна.

Ингээд уг киноны дуу болох “Хайр харц” дууг хүргэж байна.