Зурагчин  П.Тэмүүжин  “Арван Баядын нутгаар” гэрэл зургийн анхны үзэсгэлэнгээ  маргааш нээхээр төлөвлөөд байна. Угсаатан зүй тэр тусмаа Баядуудын өв соёл, зан заншлийг харуулсан уг үзэсгэлэн 2014-11-05-ны өдрийн 16  цагт "Grand art exclusive gallery"-д  нээгдэх юм.  2014-11-10-ны өдрийг дуустал  гарах уг үзэсгэлэн нь зурагчин П.Тэмүүжиний  хувьд энэхүү анхных бөгөөд  угсаатны зүйн чиглэлээр Монголд гарч байгаа анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой юм.

Тэрбээр  үзэсгэлэнд тавих зургуудаа  авахаар  Баядуудын өлгий нутаг болох  Увс аймгийн  Малчин, Тэс, Хяргас, Зүүнговь сумдаар аялж цөөнгүй гэрэл зураг авсан ажээ.  

Бид үзэсгэлэнгийн нээлтээс бэлтгэсэн сурвалжлагыг хүргэх болно.

А.Баярмаа