Орцны мисс гэж багадаа өхөөрдөн дуудуулдаг байсан Т.Туяамааг өдгөө Азийн топ модель гэдгээр нь илүүтэй хүмүүс танина. Хэдхэн сарын өмнө өөрийн хүлээж байсан хайртайгаа учирсан гэдэг. Харин түүнийгээ олны нүднээс ихэд нууцалж байгаа билээ. Түүний хайртай залуу хүн бол гэх асуулт өнөөдрийг хүртэл таавар хэвээр үлдсэн. 

Цахим хуудаснаа нохойгоо эрхлүүлсэн зургаа илүүтэй нийтэлж байна. "Наддаа л нялхаараа юм байгаа юм.  Lucky-тайгаа ханатлаа эрхэлдсэн. Одоо бол булчин шөрмөс нь хөгжөөд, нохойтой хэрэлдээд зүгээр аюулын болж байна лээ" хэмээсэн юм. Тэрбээр Lucky-тээ жигтэй хайртай гэнэ шүү. Монгол хүмүүс эзэнтэй үнэнч гэж бэлэгшээн хайрладаг. Т.Туяамаагийн хайртай нохойтой танилц. 

 

 

Д.Ана