Монголынхоо нэрийг дэлхийн тавцанаа цуурайтуулдаг О.Насанбурмааг уншигч та бүхэн андахгүй ээ. Дэлхийн аваргаас хошой медаль авсан анхны Монгол эмэгтэй тамирчин. Түүнийг эгч нь бөхийн спортод алхан оруулж байсан хэмээн дурсдаг.

Түүний хувьд чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер  олимпиос бусад тэмцээнд оролцож, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос медальтай. Мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан.

ДАШТ-ээс хүрэл медаль авч олимпийн эрх авсан харин түүний оронд С.Батцэцэгийг явуулж байсан билээ. О.Насанбурмаад энэ л үе хамгийн их үед их хэцүү байсан гэдэг.  Олимпийн эрхээ авах гэж ДАШТ-нд тамирчид хөлс хүчээ шавхдаг. Түүнийг ид бэлтгэлээ базааж байх үед гэнэтхэн л Батцэцэгийг явуулахаар боллоо гээд олон нийтэд зарлаж байсныг уншигч авхай та санаж байгаа биз ээ. 

Харин энэхүү мэдээг сонссон тамирчин бүсгүй Найрамдалд бэлтгэлд гарсан байснаа орхиод хамгийн их уйлж байжээ. Гэхдээ тэр бууж өгөлгүй 23 настайдаа "Гавьяат" тамирчин болсон. Монгол түмэн түүнээр бахархаж явдаг юм.

Д.Ана