Хошин урлагийн авьяаслаг жүжигчдийг харахаар өөрийн эрхгүй "инээчих" гээд байх юм гэх хүмүүстэй олон таарсан биз. Царайгийн хараад л инээчих гээд байдаг эрхэмүүдийн нэг бол М.Баярмагнай. 

Тэрбээр зүү орох зайгүй найзууд Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан нартайгаа хамтран "Маск" прадакшныг байгуулсан билээ. Түүнийг багад нь "Монхоо" хэмээн гэрийнх нь дууддаг байсан гэдэг. М.Баярмагнай арван жил, оюутан ахуйгаасаа спортод тун сонирхолтой нэгэн байжээ. Одоогоос 20 жилийн өмнө волейболын улсын аварга болж байсан түүхтэй. 

Их сургуулиа төгсөнгүүтээ УДЭТ-т жүжигчнээр нэг жил ажиллажээ. Харин хошин урлаг руу МУГЖ Лхагвасүрэн, МУГЖ Батзаяа нар урвуулсан хэмээн ярьдаг. 

"Макс" продакшн аймгуудаар аялан тоглож явах үед жүжигчин Магнай дараах гэрэл зургийг авахуулжээ. Тэрбээр энэхүү зургаа охинтой болохыг бэлэгшээж авахуулсан бололтой.

Монголын үрс маш олон болох болтугай. 

Д.Ана