Археологичид Чингис хааны онгоныг илрүүлсэн үү
2014/11/06
Шүүх эмнэлэг болон архелогичид энэ талаар өөрсдийн сайтад энэ талаар 13-р зууны үед амьдарч байсан Монгол хаадын нэгнийх нь тодруулбал Чингис хааны онгон байх магадлалтай гэсэн байна.
Бээжингийн их сургуулийн судлаачдын баг булшний дээр байсан олон араг яс нь булшийг барьсан “хар ажилтан” буюу зарц байсан бөгөөд Чингисийн онгоныг нууцлах зорилгоор тэднийг хороосон гэдгийг тогтоосон байна. Тэдгээрийн хамт 12 агт оршуулсан байсан нь хаанд үйлчлэх зорилгоор өргөл барьсан ажээ.
Булшны дээд хэсэгт байсан 68 араг яс
Булш ундуй сундуй болсон нь олон зуун жил болсон нөгөө талаас 18-р зуунд Онон голын голдирол өөрчлөгдсөнтэй холбоотой ажээ. Булшинд нэг өндөр эрэгтэй, зургаан эмэгтэйн араг яс байсан бөгөөд тэднийг олон зуун алтан болон мөнгөн зоосоор бүрхсэн байжээ. Тэдгээр эмэгтэйчүүд нь Чингис хааны хатан болон татвар эмс байх магадлалтай.
Бунханд олон тооны амьтан, хүний цогцос байсан бөгөөд энэ бүхэн нь Монголын хүчирхэг хаан байсан гэдгийг илтгэж байгаа юм.
Судлаачид булшинд байсан эрэгтэй хүн нь 60-75 насны хүн бөгөөд 1215-1235 онд нас барсан гэдгийг тогтоожээ. Нас, нас барсан он болон байршил зэргээс үзэхэд уг булш нь Чингис хааных байх магадлалтай.
Чингис хааны онгон олдсон нь архелогичдийн хувьд түүхэн ач холбогдолтой юм. Тэмүүжин Их Монгол улсыг байгуулж түүхэнд тэмдэглэгдсэн үлдсэн юм....” хэмээгээд Чингис хааны түүхэн гавъяа, намтар зэргийг оруулсан байна.
Энэ мэдээллийг тодруулан бид эргэн мэдээллэх болно.
А.Баярмаа