УИХ-ын гишүүн Г.Батхүү “Хаан” сонголтын эзэн болсон учраас өдгөө УИХ-ын танхимд сууж байгаа аж. Учир нь хуулийн дагуу өгсөн сонголтыг хаан гэнэ үү гэхээс хулгай хийгээд авчихсан сонголтыг хаан сонголт гэж хэлэхгүй байх хэмээн эрхэм гишүүн тайлбарлажээ.
 
 
Уг сонголтынхоо ту­хай тэрбээр тайлбар­лахдаа “Тэр хаан сонголтыг чинь бид л ярих ёстой. Учир нь хууль зөрчөөгүй авсан са­налаараа илүү гарсан учраас хаан сонголт гэж би ярих эрхтэй хүний нэг.
 
 
Гэтэл нөгөөдүүл хууль зөрчөөд авчихсан саналаа хаан сонголт гэх юм. Тэгж ярих юм бол харин ч өөр асуудал бий шүү. Түүнийг нь дэлгээд өгсөн ч болно.” хэмээн сүрдүүлсэн өнгө аяс бүхий үг хэлжээ. 
 
 
Ямартай ч эрхэм гишүүн Өвөр­хангай аймагт намайг нүүргүй болсон гэж ярих юм. Үүнийг нь манай айм­гийн иргэд сонгогчид нотлооод өгөх байлгүй. Би гурван удаа сонгогдсон босоо хүн шүү гэж өөрийгөө сайтар магтаад авчээ.
 
 
Тэгэхээр Г.Батхүү С.Чинзориг, гэх хоёр эрхмийн нэг­нийхээ булхайг дэлгэсэн өдрүүд нэ­­лээд удаан үргэлжлэх бололтой. “Хаан” сонголтоор гишүүн болсон Г.Батхүү их л маадгар алхаж явсан шүү. Харин С.Чинзориг нь яах юм бол.
 
 
Р.Саруул