Найз охиныхоо найзыг бодох боллоо
2014/11/06
Энэ архинаас болж найз охиноо гомдоох юм хийчихлээ. Уржигдар найз охины төрсөн өдөр болсон юмаа. Тэр үеэр найз охинтойгоо байхад нэг охин хараад, сээтэн хаяаад байсан юм. Би ч гэсэн зүгээр байгаагүй ээ. Дугаараа солилцоод өнгөрсөн. Өчигдөр найз охинтойгоо муудалцсан. Дээрээс хойш нэг залуутай зүгээргүй байгаад байсан. Тэр нь төрсөн өдрөөр ирчихээд надаас илүү аашлаад байсан нь хэрүүлийн гол шалтгаан болсон. Өмнө нь тэр нэг юмнаас болж нэг биш удаа маргаж байсан. шарандаа нөгөө төрсөн өдөрт байсан охинтой уулзаж уусан. Нилээн ууж байгаад шууд буудалд орсон. Шөнөжин унтаагүй. Миний буруу ч гэсэн тэр охин миний найз охиноос илүү ухаантай, орондоо сайн юм шиг санагдсан. Миний найз охин бол эрхлэх, аальгүйтэхээс өөр шидгүй.
Өнөөдөржин бодогдсон. Сая хамт хоол идсэн. Таалагдсан. Бодогдоод байх боллоо. Найз охин энэ талаар мэдэхээс цааш тэр охинтой байх бодол төрөх боллоо. Эрчүүд энэ талаар юу гэж бодож байна? эмэгтэйчүүд угаасаа битгий хариу бичээрэй.