Алгын чинээ маханд шунаж албаныхаа нэр хүндийг гутаав
2014/11/09
Энэ сарын 02-ны өдөр цагдаагийн алба хаагчид болон мэргэжлийн хяналтын байцаагч нар 110 ширхэг тарваганы тулмыг илрүүлж үүнийгээ улсын орлого болголгүй өөрсдөө тохиролцон хуваан авсан хэрэгт холбогджээ.
Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эмээлт” захын орчимд “Истима”, “Фургон” маркийн автомашинд их хэмжээний тарваганы тулмыг хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Уг хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн цагдаагийн ахмад З, цагдаагийн ахлах ахлагч Б, тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х, цагдаагийн ахлах ахлагч Б нар нь Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Т, Э, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Э нартай үгсэн хуйвалдаж хууль бус эд зүйлийг хувьдаа авч явсан хэрэгт холбогдсон гэсэн үг.
Тэдний энэхүү хууль бус үйлдлийг ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтаар илрүүлж баримтжуулан дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр өнгөрсөн баасан гарагт харьяаллын дагуу АТГ-т хэргийг нь шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар дээрх хүмүүс тарваганы 110 ширхэг тулмыг хууль бусаар аваагүй гэж мэдүүлж байгаа аж. Бид энэ талаарх мэдээллийг холбогдох хүмүүсээс нь асууж тодруулахад “Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Ер нь сүүлийн үед цагдаагийн байгууллагын ажилтнууд төдийгүй мэргэжлийн хяналтын байцаагч нар бусдаас авлига авсан гэх хэрэгт олноор холбогдох болсон.
Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагынхнаас гэмт хэрэгт өртөмтгий нь цагдаа нар, мэргэжлийн хяналтынхнаас улсын байцаагч нар гэхэд хилсдэхгүй болоод байна. Тэдний энэхүү үйлдлээс болж байгууллагынх нь нэр хүнд олны дунд унаад байгаа.
Тодруулбал, өнгөрсөн оны ес, аравдугаар сард цагдаагийн байгууллагын ажилтнууд хээл хахууль авсан, иргэдтэй зүй бусаар харьцсан буу барьж, баг өмсөж дэлгүүр дээрэмдэхийг завдсан гэх хэрэгт маш олноор холбогдож байсан удаатай.
Баримт дурьдахад, өнгөрсөн оны аравдугаар сарын 24-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч Цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал гэгч хийн буугаар зэвсэглэн баг өмсөн Чингэлтэй дүүргийн нутаг дахь “Толла” гэх дэлгүүрт орж тус дэлгүүрээс дээрэм хийж байгаад баригдсан.
Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд цагдаагийн албан хаагч У.Раднаабазар, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар, Б.Батбаяр нар самар ачиж явсан хятад иргэдтэй үгсэн хуйвалдаж тэднээс 40 сая төгрөгийн авлигал авсан зэрэг хэргүүдийг ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдал хяналтын хэлтэсийнхэн илрүүлсэн байдаг юм.
Тухайлбал, зарим нэгэн тоо баримтыг дурьдахад, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өнгөрсөн 10 жилийн хугацаанд мөрдөн байцаагчид холбогдох 1108, хэрэг бүртгэгчид холбогдох 641, цагдаагийн ажилтанд холбогдох 3672 гомдол, мэдээлэл иржээ.
Үүнээс шүүх 378 хэрэг бүртгэгч, 261 мөрдөн байцаагч, цагдаагийн 2426 ажилтанд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна.
Тэд хүний амь, эрүүл мэнд, өмчлөх эрх, нийгмийн аюулгүй байдал, шүүн таслах ажиллагааны эсрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, албан тушаалын гэх мэт гэмт хэрэгт холбогдсон байдаг байна.
Юутай ч нийгэмд хэв журам сахиулж, иргэддээ үйлчилж, тэднийг хамгаалах үүрэгтэй цагдаагийн алба хаагчдын өнөөгийн өнгө төрх нэг иймэрхүү байгаа нь харамсалтай. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр хэдхэн албан хаагчийн ёс зүйгүй, хууль бус үйлдлээс болж цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтынхны нэр хүнд олны дунд навс уналаа.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Зочин · 2014/11/11
zavhnii oin baitsaa****ig ch hahuulidsan biz ***lgah heregtei...esvel h**** heregtei
Зочин · 2014/11/11
ter hulgaich luivarchdiig ard tumend il zarlaad shivshig bolgood uguu setguulchdee ............!bu***d ni surgamj bolog.adgiin *****nuudiig uursdiig ni tulamlaad boodoglood nohoid uguh yumsan
Зочин · 2014/11/10
ийм байхад хууль яаж хэрэгжих вэ Хэнд ч итгэх арга алга Яана даа монголчууд минь
Зочин · 2014/11/10
huuli zorchij tsgadaagaas ********* hunee erguulen abaad baihaar yuch gej oil****or yum
Зочин · 2014/11/10
TAGDAAGIIN BAIGUULAGA ALBA HAAGCH NARAASAA ASUUDALD GARGASAN ALBA HAAGCHAA TSAGDAAD AJILLAH ES SURTHUUNII ERHGUI GEJ HALCHIHAAD DARAA ERGUULEN ABDAG TEGSEN HERNEE AJILLAA ZUGEER HIIJ BAIGAA HUNIIG HUULI BURUU HERGLEN ALJILAAS ENE CHOLOODOG AJILAASAA HUULI BUSAAR CHOLOOLOGDSON HUN AJILDAA OROE GEHLEER AJILD ENE ABAHGUUI BAIGAA NI HUULI SAHUILDAG AJILCHID HEREGGGUI HUULI ZORDOG HUN HEREGTEI TEDNIIG AJILD ABNA GESEN BODLOGO BARIJ BAIGAA BAIH
Зочин · 2014/11/10
Алгын чинээ мах гэж арай оор юмыг хэлдэг юм л даа. Умх мах гэж хэлбэл арай зохистой.
Зочин · 2014/11/10
Зочин · 2014/11/10
Төрийн үүрэг бол онцгойлдоо. Түүнд хоноцын сэтгэлээр хандаж болохгүй.
Зочин · 2014/11/10
Ajlaas ni halaad eruu uusgen ***lgah heregtei. Buh nasaar ni turiin alba hashihuulahgui baih heregtei. Neriig ni nited il bolgo. Zeerluul.