Баянзүрх дүүргийн 22-р хороонд нэн ядуу өрх  9 хүүхдийн хамт оршуулгын газартай хаяа нийлэн амьдарч байна. 4 сартайгаас 15 настай, гурван  хүү зругаан охинтой энэ айлын гэрийн эзэгтэй цэвэрч бололтой юм билээ. Бидний очиход хүүхдүүдээ усанд  оруулаад,  бүх хувцасыг нь угааж цэгцтэй тавьсан байсан юм.

Гэрийн эзэн долоон жил Дөлгөөн нуурт Вьетнам засварын газар манаачаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед  150.000 төгрөгийн цалин авч, байр цахилгаантай амьдарч байжээ.  Гэвч ажлын байр нь газарт орж хөөгдсөөр ийнхүү оршуулгын газрын хаяанд буусан нь энэ юм байна. Дүү нь өөрийн гэрээ өгсөн боловч  эхнэр авч байгаа болохоор тусдаа гарна гэж  үе үе  согтуу ирж зовоож байгаа гэнэ. Тэдний амьдарч байгаа газар нь гэрэлгүй  учир хойд айлаасаа сард 25.000 төгрөг төлж цахилгааныг нь салаалдаг байна.  

Сар бүр хүүхүүдийнхээ тэтгэмжийн 20.000 төгрөгөөр амьдардаг энэ айлд туслах шаардлагатай  гэдгийг БЗД-ийн 22-р хорооноос мэдэгдэж байна.  Тодруулбал энэ айлыг гэртэй болгох зорилгоор  тусламж хүсэж байгаа юм.  Тиймээс  хүүхдийн хувцас, хүүхдийн живх, тоглоом хоол, зэрэг илүүчлэх бүхнээрээ  тусалцгаая гэдгийг уриалсан юм. Туслахыг хүссэн иргэд  88068205, 9199-8885 дугаараар  бас холбогдох боломжтой бөгөөд буяны энэхүү ажилагаа эзэндээ хүрч байгаа эсэхийг  хамт яваад шалгах боломжтой юм байна.