“Анхны үнсэлт” мюзиклыг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно
2014/11/11
“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийж хүүхэд залуусыг байлдан дагуулсан билээ.
Тус мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаараар А.Дөлгөөн нар ажилласан юм. Түүнчлэн мюзиклын гол дүрүүдэд МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа юм. Мөн дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа билээ.
Ийнхүү их хотын хүүхэд залуусыг байлдан дагуулсан “Анхны үнсэлт” мюзикл 11 сарын 15-нд 17:00 цагаас “Улаанбаатар чуулга”-ын байранд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. .
“Анхны үнсэлт” мюзикл зуун хувь амьдаар тоглогдох бөгөөд тайз нь дээр амьд хөгжмийн хамтлаг мюзиклын хөгжмийг амьдаар эгшиглүүлж, дуучид уран бүтээлчид нь жинхэнэ амьдаар дуулж, дуу хөгжмийн сайхныг үзэгчдэд мэдрүүлэх нээ. Ингээд үзэгчид та бүхнийг хайр дурлал, хүсэл мөрөөдөл, анд нөхөрлөлийн нандин мэдрэмж, үнэ цэнийг мэдрүүлэх “Анхны үнсэлт” мюзиклыг үзээрэй хэмээн уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118411, 99996615, 89107887 дугаараар лавлаарай.