Барс танкны талаар товч өгүүлэх нь
2014/11/15
"Дэлхийн II дайны үеийн хамгийн хүчирхэг зэвсэг юу вэ?" гэсэн асуултад ихэнх хүмүүс Барс танк гэж хариулах байх. Энэ нь уг танк тухайн үедээ эсрэг талдаа айдас төрүүлж чаддаг байсантай холбоотой болов уу.
Барс танкны давуу талууд нь хуяг маш сайн, их бууны хүч маш сайн зэрэг үзүүлэлтүүд байжээ. Өөрөөр хэлбэл, уг хүнд танкийг устгахад маш төвөгтэй, олон тохиолдолд эсрэг тал нь барс танкнаас зугтах, эсвэл олноороо бүлэглэж устгах тактик хэрэглэдэг байв. Урд талын хуяг нь маш бөх тул, хэр баргийн танк өмнөөс нь довтлоод устгаж дөнгөхгүй. Иймд нэг танкаар Барсын анхаарлыг татан сарниулж, бусад танкнууд нь хажуугаас довтлох стратеги хэрэглэвэл илүү үр дүнтэй байжээ.
Барс танкийн хуяг маш зузаан
Барс танкийн сул талууд болох хурд ба маневр муу, цөөн тоотой зэргийн ашиглан үзэлцэхгүй бол, олон танк нийлээд ч түүнийг дийлээгүй жишээ дайны үед олон тохиолдож байжээ. Нэг Барс танк Курскийн дэргэд 22 Т-34 устгасан, мөн өөр нэг газар 15 Шерман танк нэг дор устгачихсан тохиолдлууд байжээ. Барс танк 2 км хүртэл хол зайнаас тухайн үеийн ихэнх танкуудыг устгаж чаддаг байв. Гэтэл, зөвлөлтийн алдарт Т-34 Барсын өмнөөс нь бараг тулгаж буудаад ч дийлдэггүй байлаа. Харин 500 м хүртэлх зайнд хажуугаас нь буудан устгах боломжтой. Хожим, сайжруулсан Т-34-85 Барсыг 1 км хүртэл зайнаас буудан устгаж чаддаг болжээ.
М4 шерманы хувьд ч ялгаагүй урдаас нь яаж буудаад чадахгүй, хажуугаас 500м дотроос нэвт буудаж боломжтой. 1944 онд гарч ирсэн зөвлөлтийн IS-2 танк харин барс танкийг холоос устгаж чадах хүчирхэн 122мм-ийн буутай байсан байна. Дээрх бөөн устгах боломжтой зайнуудаас харахад ямар дүгнэлт гаргаж болж байна вэ гэхээр эсрэг талын танкнууд түүнийг устгахын тулд их ойртох шаардлагатай бол барс танк холоос өөрт нь ямар ч аюулгүй газраас сайхан буудаад буудаад устгаад байсан бололтой юм. Өөр нэг барс устгах арга бол маневрээр давуугаа ашиглан ар талаас нь довтлох юм. Барсын хуяг ар талдаа нимгэн тул энэ нь устгах магадлалыг их өндөр болгодог байсан.
Барс танкийг маш олон буудаж байж устгадаг байв
Гэтэл, дайнд герман ялагдсан, барс танкнууд будаа болсон. Яагаад ийм хүчирхэг зэвсэгтэй байсан нь хангалттай тус болж чадаагүй юм бол?
Үүнд хэд хэдэн шалтгаан бий бололтой. Юуны өмнө барс маш үнэтэй танк, түүнийг хийх мөнгөөр өрсөлдөгч нар нь бараг л 10 танк хийчихдэг байсан. Энд Т-34-ийн давуу талууд гарч ирнэ. Уг танкийг маш олноор нь хурдан хямд үйлдвэрлэж байсан. Зэвсгийн чадлын хувьд тун муугүй. Т-34 бол Барсыг урдаас нь буудаад устгачих чадвартай. Хуяг мэдээж барсад хүрэхгүй ч бас ч тйим муу биш. Дээр нь хурд, маневр сайтай. Ингээд ирэхээр бүх талууд нь жигдхэн сайн хөгжсөн универсаль танк тул эцсийн дүнд германы мундаг танкнуудыг бут ниргэчихсэн бололтой юм.
Их Британийн Бовингтоны Танкийн музей дэх Барс танк
Дээр нэг "Дисковери" ТВ сувгаар топ 10 танк нэвтрүүлэг гарч билээ. Мэдээж үзүүлэлтээрээ бол орчин үеийн танкнууд сайн нь тодорхой. Гэхдээ тухайн үеийн юм тухайн үедээ ямар байж вэ гэдгээр шалгаруулсан байна лээ. Барс танк ч тэгвэл хамгийн мундаг нь байх даа ухааны юм бодож суутал 3 дээр нь гараад ирсэн. Үйлдвэрлэхэд удаан үнэтэй гэдэг нь хойш нь чирсэн байна. 2-т америкийн орчин үеийн танк орно билээ. Топ танк нь юу гээч. Бараг таасан байхаа даа. Мэдээж Барс биш бол Т-34 л байж таараа.
hermes bucket bag · 2014/11/27
hermes uhren Барс танкны талаар товч өгүүлэх ньhermes bucket bag http://www.bcjosephine.nl/uploads/hermes-bags-replica-hermes-bucket-bag.html
【ハイパーヴェノム】ナイキ ハイパーヴェノム ファントム Nike HyperVenom Phatal AG黄×黒 · 2014/11/26
サッカー 用品 通販 激安 Барс танкны талаар товч өгүүлэх нь【ハイパーヴェノム】ナイキ ハイパーヴェノム ファントム Nike HyperVenom Phatal AG黄×黒 http://soccerbuy.jp/catalog/products/index?products_id=264
Зочин · 2014/11/17
Ха ха хаанаас т-34 явдал дундаа бууддаг тигр тэгэж чаддаггуй гэж сонссон юм болоо
Зочин · 2014/11/17
Bas deer ni tsever cpirt arhi uusan ****** orosuud mashingun ii shuurgan galiig tseejeeree hamgaalj holboson olon granattai tankan dooguur orj baij hunee zolij hyamd tehniciin toond yalsan gedegdee
Зочин · 2014/11/17
Яг зөв дэндүү сайн танкандаа биш тооны олноороо л дийлсэн дээ
Зочин · 2014/11/17
Ta nar bitgii medemxiir t34 bol mash sain tank ta nar baitygai meregjiliin xvmvvs n tegj vzdeg um
Зочин · 2014/11/17
T-34-n davuu tal bol yvdal dundaa buuddag, khurdtai baisand l bgaa yum.Kharin Bars bol buudakh uedee zogsoj baij buuddag bsan.Tegekheer ali n iluu ikh sum gargakhiig khuneer k*****ltgui baikh gej bodoj bna.
Зочин · 2014/11/17
Ерөнхийдөө бол танкны тулаанд Tiger-ыг дийлэх танк байгаагүй л дээ. ЗХУ-ын сөнөөгч танк болох Су-гууд л жаахан зайнаас байлдах чадвартай байсан боловч доороо эргэдэг, удаан сул талтай байсан. Барсад хамгийн их хохирол үзүүлсэн хүчин зүйл бол орос, түүний холбоотны гранат барьсан ц**********д шүүдээ. Т34 бол хямд, олон тоотой ч гэсэн явган цэрэг, их буу, онгоцоор бүрэн хамгаалуулсан барсад зүгээр л буудлагын сургуулилт болж байсан
Зочин · 2014/11/17
Т 34-ийн хамгийн гол давуу тал бол налуу, ташуу хуяг. Хуяг нимгэндээ орох боловч сум тусахдаа ташуулдаж ту******г учраас эгц туссан сумнаас хамаагүй бага хохирол учруулдаг байсан. Хөнгөн, нимгэн хуягтай учраас хурд маневр сайтай, бас хямд гэдэг нь дараа дараагийн давуу тал.
Зочин · 2014/11/16
bitgii gonshignoj bai tuuh bol tuuheeree bdag yum.yostoi nuguu ardchilaliin achaar aa?Tsag uyeiin tohioloor gevel boloh bh
Зочин · 2014/11/16
Одоо бол Хятадууд Оросоос сайн ************ хийдэг болж дээ. Орос дэндүү хоцрогдсон гэдгийг оросууд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг.
Tankaar bol · 2014/11/16
T34 hamgiin sainaar todorson bol orchin yed T-90 hamgiin shildegn gej yavaa. Orosuud sain yum goln baildah chadvar manevr saitai.
Зочин · 2014/11/16
хуучин нийгэмийн үед Т-34 ын тухай мэдээ их уншсан Агуулга нь социалист үзэл сурталаар бичсэн магтсан утга санаа их байсан Т-34 тийм мундаг бол яагаад их хохирол амссан бэ гэж боддог байлаа Тэр үед Барс танкны сул талаас дугуй ******тай гэж бичиж байсан болохоос 2 км ийн зайнаас бууддаг гэж бичиж байгаагүй Ардчилалын ачаар хэвлэл нээлттэй болж Барс танк 2 км ийн зайнаас бууддаг учраас Т-34 их хохирол амссан байна гэдгийг ойлгосон Барс танк хүнд жинтэй учраас хурд багатай тэр үеийн 1 сөнөөгч онгоцны үнээр үйлдвэрлэсэн үнэтэй танк байжээ Оросууд яахав тооны олноор ялдаг түүхэн тактикаа хэрэглэсэн л байна
Зочин · 2014/11/16
Т-34 бол хямдаар хийх боломжтой энгийн танк. Тиймээс маш олноор нь үйлдвэрлэсэн, тооны олноор л давамгайлсан, түүнээс түүнд техникийн лут гайхамшиг байхгүй. Дайнд оросууд хүнийхээ тоогоор байлддаг байсан шигээ танкных нь хувьд ч адил байсан.
Зочин · 2014/11/16
T 34 tuuhend guitstgesen uureg ni ix yumaa.Hurd saitai