Сайн байна уу? Та бүхэн надад яг одоо яах талаар харамгүй зөвлөгөө өгөөч. Юуны тухай вэ гэхээр нөхрийн араар тавилт, хууралтын талаар юм л даа.  Манай нөхөр архи ууж, тамхи татдаггүй, гэр бүлдээ  анхаарал халамж сайн тавьдаг.  Хоёр хүүхэддээ хайртай. Ер нь бол  дажгүй залуу гэж боддог байлаа. Гол нь ажлын онцлог нь их хэцүү нэг бол хавар 3 сард яваад намар 10 сард ирдэг ч юм уу. Одоо бол 28 -14 хоног явдаг ажиолд ороод 3 жил болж байгаа юм.  Гэвч амьдраад 2 жилийн дараа хүү минь 1-2 настай байхад нэг биш удаа араар тавьсан гэдгээ хэлж байсан. Тэр үед салаад хэдэн сар болсон. Нөхөр араас уйгагүй явсаар байсан болохоор за яахав итгээд үзье гээд буцаад нийлсэн юм. Тэрнээс хойш нэг хүүхэд гаргасан.   Амар амгалан бүх  юм хэвийн байдалдаа ороод  шинэ байранд нүүж ороод нөхөр ажлаа хийж би нь гэртээ суугаад 2-3 жил болох гэж байна.  

Нөхөр  28 -14 хоногоор ажилладаг боловч 14 явдаг байжээ. Би асуудаг ч цаанаасаа ингэж байгаа л гэдэг байсан. Гэтэл онгоцноос буусан өдрөө гэртээ ирэлгүй 24  цаг зугаацаж яваад маргааш өглөө нь гэртээ ирдэг байж. 3 жил шүү дээ.

Энэ муухай үнэнийг мэдсэнээсээ хойш хоол ч хоолойгоор давахаа болиод би гэдэг хүн ахиад нөгөө муухай бодол толгой эзэмдээд өөрийгөө ийм азгүй хүн гэдгийг мэдэрч байна.  Эхнэрээ саналаа барилаа гээд орж ирээд л үнгэж үлгэдэг байсныг нь бодохоор бөөлжис цутгаад сууж ч чадахгүй юм. Би одоо яасан нь дээр вэ?  

Ажил дээрээ нэг утастай, өөр дугаартай гэнэ.  FB-ийн өөр хаягтай, тэрүүгээрээ хүүхнүүдтэй танилцаж хотод ирээд уулздаг гэнэ.  Ажил дээрээ ч явалддаг хүүхэн бий. Тэрэнтэйгээ 5-6 сарын турш байсан гэсэн.  Одоо болохоор би эхнэртээ хайртай дуртай гээд  та гуравгүйгээр амьдрахгүй гээд гуйж гувшаад байна. Би нэг ч үг дуугарахгүй мэдрэл муутай хүн шиг л байж байгаа. Өөрийнхөө алдааг ойлгож байгаа ч тэрийгээ зогсоож чаддаггүй гэнээ. Ийм хүн байдаг юм уу?

Хамгийн сонин нь  энэ бүх үнэнээ өөрөө надад хэлсэн.  Хэлээгүй бол би мэдэхгүй чигээрээ цаашдаа үргэлжлэх байсан.  Би зүгээр л зальтай арга хэрэглэж наана цаанах юм асууж байгаад ярьж  байхад нь инээгээд л марзаганаад л сонсоод дараа нь яах ч үгүй гэсэн амлалт өгч байгаад яриулсан.  Надад зөвлөгөө өгөөч хүмүүсээ