Э.Батшугар аа, албан тушаалаа өгөөд аавыгаа асарвал дээргүй юү
2013/05/20
Э.Батшугар аа, яг одоо би таны аавын надад өгсөн ярилцлагын бичлэгийг давтан үзэж байна. Тэр Монголын ард түмэн рүү харж байгаад худлаа хэлэх хүн биш гэсэн хувийн бодол, итгэл төрж байна.
Үртэй хүн жаргалтай гэдэг. Үйлийн учгийг тайлахсан гэж та бодож байвал энэ ярилцлагыг дахин нэг сонсоорой. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2012 оны зургаадугаар сарын 20-ны орой “Шонхор суваг” телевизээр эрүүл саруул ухаанаар ярьсан нь энэ. Ялангуяа аав нь хүүгийнхээ тухай ярьсан хэсэг нэгийг бодогдуулах аж.
Э.Батшугарын аав Н.Энхбаяр өнөөдөр 64 кг хүртлээ турчихаад байгааг эмч нар хэлж байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Үнэхээр түүнийг яаралтай эмчилгээнд явуулахгүй бол амь насанд нь аюул учирч болзошгүй байгаа бол ямар ачлалгүй хүү гэхээрээ чив чимээгүй банк удирдаад явж чаддаг байна аа. Н.Энхбаярын ял гавьяа, гэм зэмийг хуулийнхан тогтоосон биз. Олон нийт ч өөрсдийнхөөрөө үнэлж буй. Гэвч улстөрчийнхөө хувьд түүний эрмэлзэл холын хараатай байсан. Тэр ч байтугай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь ч тодорхой байсан юм. Ямартай ч Э.Батшугарын аав Н.Энхбаяр гэдэг хүн өнөөдрийг хүртэл өмгөөлөгч нараа, намын нөхдөө УИХ-ын гишүүн, сайд болгох, хүүгээ Монголбанкны дэд ерөнхийлөгч болгох гэж энэ их эрсдэлийг хийгээгүй биз ээ. Магадгүй УИХ-ын сонгуульд ялалт байгуулан, Монголын улс төрд бүхнийг “тэг”-ээс, шинээр эхэлж ямар амжилтад хүрч болдгийг харуулах гэсэндээ өнөөдрийг хүртэл зүтгэсэн.
Хатуухан хэлэхэд өнөөдөр “Н.Энхбаярын амь насанд аюул учраад байна” гэх мэдээ анхаарал татахаа больжээ. Монголын нэр хүндтэй эмч нар хичээгээд ч эмчилж дийлэхгүй байгаа энэ цаг мөчид Н.Энхбаярт хэн хэрэгтэй юм бэ. Ээж нь, хань нь, хүү нь, хүүхдүүд нь хамгийн эрхэм байлтай. Гэтэл хүү Э.Батшугарт нь аавынхаа төлөө ч атугай энэ албан тушаалаас татгалзах эр зориг алга уу. Түүнийг ажлаа өглөө гэхэд Монголын банкны салбар дампуурчихгүй. Аав нь ч эрүүл саруул болчихгүй байх л даа. Гэхдээ эцгийнхээ нэр хүнд, эрүүл мэндээр албан тушаал олж авч амаа таглуулсан мэт эвгүй санагдахгүй байна гэж үү.
Н.Энхбаяр гэдэг хүний үнэ цэн ийм хямдхан байсан юм уу. Эсвэл түүний учруулсан хохирол амь наснаас нь илүү юү гэдэг талаар маргах нь эдүгээ утгагүй. Хамгийн гол нь өнөөдөр Н.Энхбаярын амь нас аюулд учирчихаад байгаа нь үнэн бол түүний дэргэд хэн байна вэ. Үүнийг улс төрөөс ангид авч үзэх аргагүй юм. Угаасаа улстөрчийн үйлдлийг улс төрөөс ангид авч үзэхэд амаргүйн дээр эрүүл саруул Н.Энхбаяр хэн байлаа гэдгийг эргэн сана даа.
Н.Энхбаяр МАН-аас гарч МАХН-ыг байгуулахдаа хүчтэй байсаан. Түүнийг баривчлах ажиллагаа өнгөрсөн оны дө-рөвдүгээр сарын 11-ны шөнөжин олон нийтийн анхаарлыг татсаны эцэст 12-ны өглөөний 06.40 цагийн үед “өндөрлөсөн”. Гэрийнх нь хаалгыг эвдэн баривчлах тэр үеэр түүнтэй хамт байсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар эдүгээ сайд, дэд сайдын алба хашиж байна. Тэдэн дээр бараг нэг мөч ч ангид байгаагүй Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын “тохиолдлын лидерүүд”-ийг нэмчихэж болох юм. Ингээд бодохоор Н.Энхбаярын нам өнөр өтгөн ажээ.
Гэхдээ тэр үед М.Энхсайханы тэргүүлсэн МҮАН-ынхан түүний талд байсныг бас мартаагүй биз ээ. Үүний дараа Н.Энхбаяр суллагдаж “Шонхор суваг” телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Түүний ярианд УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвслээс ямар мөрийн хөтөлбөртэй оролцох, цаашид юу төлөвлөөд байгаа тухай сэдэв голлож байснаас харахад Н.Энхбаяр өөрийн улс төрийн карьераа нэлээд өргөн цараатайгаар урьдчилан харж байсан нь тодорхой байдаг. Гэтэл 2012 оны наймдугаар сарын 2-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнд дөрвөн жилийн хорих ял оноосон. Үүнийг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд хоёр жил зургаан сарын хугацаатай хорихоор болгож хөнгөвчилсөн юм.
Өнгөрсөн хугацаанд МАХН-ынхан, “Алдарт эхийн одонт” ээжүүд Н.Энхбаярыг өмөөрч, өлсгөлөн зарлаж үзлээ. Харин түүний гэргий О.Цолмонгийн хувьд Хуульзүйн сайд Х.Тэмүүжиний гар утсанд мессеж бичсэн хэмээн хэвлэлд бичигдсэнийг эс тооцвол тэгтлээ анхаарал татсан үйлдэл хийсэнгүй. Гэвч хүний хань болсон хойно гаднын зарим байгууллагад захидал илгээх, МАХН-ын гишүүдтэй уулзаж сануулах зэргээр “зүгээр суугаагүй” сураг байдаг. Мөн Н.Энхбаярын ээж Р.Бүдхандын зүгээс өөрөө бичсэн эсэх нь эргэлзээтэй нэгэн захидлыг эс тооцвол дуугүй хэвээр байна.
Н.Энхбаяр бол Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын даргаас гадна хувь хүнийхээ хувьд хүний хань, хүүхдүүдийн эцэг, эр хүн. Тиймээс ч түүний хүү Э.Батшугар яах бол гэсэн асуудал олны анхаарлын төвд байсаар ирсэн. Гэтэл тэрбээр Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авснаас хойш аавынхаа тухай ганц үг ганхийсэнгүй. Үүнийг улстөрчийн үйлдэл гэх үү. Эсвэл хүү нь эцгийнхээ эрүүл мэндийг хамгаалах талаар эцсээ хүртэл зүтгэхийн оронд албан тушаал авчихаад амаа таглуулчихлаа гэж үзэх үү. Харин аав тань таны тухай хэзээ ч ингэж төсөөлөөгүй гэдэгт итгэж буйгаа нуух юун.
У.Оргилмаа
Зочин · 2013/05/23
Eh ni heer alag bol huu ni shiir alag, ene zaluu iim dardan zamaar odii boltol yawsan boloho amidral gej medehgvi olsoj mongogvin zovlong medehgvi hezee ch ard tumnii amidraliig medrehgvi, neg l od shond oh baih
Зочин · 2013/05/23
enxbayar chin batshugariin tson etseg n bish ym chin sanaa zowoxgui n todxoi bxoo
Зочин · 2013/05/21
Буруу биш зөв сэтгэлтэй явбалБурхан биш хүн чамайг аварна.Булзаж мэхэлж хорон санаатай явбал чиньБуг биш хүн чамайг ********.
Зочин · 2013/05/21
Буруу биш зөв сэтгэлтэй явбалБурхан биш хүн чамайг аварна.Булзаж мэхэлж хорон санаатай явбал чиньБуг биш хүн чамайг ********.
Зочин · 2013/05/21
****** ч
Зочин · 2013/05/21
Сайн ч ****** ч чиний аав шүү. Аав дахиж олдохгүй шүү. Ажил бол чам шиг хүнд олдоно.Ямар бид нар шиг 10-н жилийн боловсролтой биш.
Зочин · 2013/05/21
Битгий эцэг хүүхдийн хооронд яс хаяад бай. Мэдээж зовж яваа. Хүний зовлонгоор тохуу хийж байгаа Оргилмаа үхэж ******д очоорой
Зочин · 2013/05/21
Õ¯ÍÈÉ ÌÓÓà ¯ÇÝÆ ÁÀÉÂÀË ÒÎÌ ÊÀÉÔ ÀÂÄÀà ͪժРĪª ÝÍÝ ÑÝÒï¯Ë×.ÁÀÒØÓÃÀÐÒ ÍÝà ÈÕ ÑÓÐÃÀÌÆ ÀÉËÄÀÆ ÃÝÍÝâ×ÀÌÀÀÑ ªÍĪРÁÎËÎÂÑÐÎËÒÎÉ Õ¯Í Ø¯¯ ×È Á¯¯ ÇÀÀ ÇÀ ÞÓ
Зочин · 2013/05/21
Яах гэж ийм дэмий зүйл бичдэг байнаа.Хүний үр хүүхэд чиэь эцэг эхийнхээ төлөө анхаарал халамж тавилгүй л яахав дээ.Ажил амьдралаа зохицуулаад аваад явчих чадвартай өндөр боловсролтой хүмүүжил сайтай сайн хүүхэд шүү.Ер нь тэгээд хүний амьдралд хөндлөнгөөс оролцох ********д********ггүй.Хүний зовлонгоор тохуурах хэрэгггүй.
Зочин · 2013/05/21
хэний захиалгаар хэдэн халтар цаас авч бичсэн юм бол доо
Зочин · 2013/05/21
****l utgagui yum bichej bx yumdaa emegtei hvnii zan tohiig haruulsan heruul ******* shig l iim yum bichehee bolivol taarna
Зочин · 2013/05/21
ЭНЭ СЭТТГҮҮЛЧ ИД БАТШУГАРЫН ЭЦГИЙГЭЭ АСРАН ХАЙРЛАНА УУ ЯААНА УУ ЕР НЬ ЯМАР ХАМАА БАЙНАА.ӨӨРӨӨ ЕР НЬ ЭЦЭГ ЭХТЭЙ ХҮН ҮҮ.ЦЭЦЭГНЭЭ ТӨРСӨН ЦЭВРҮҮ ШИГ АМЬТАН УУ ХҮНИЙ ЗОВЛОНГООР ХООЛ ОЛЖ ИДЭХЭЭС ӨӨР СУРСАН МЭДСЭН ЗҮЙЛ ЕР НЬ БАЙНА УУУ
Зочин · 2013/05/21
Ene Orgilmaa gedeg setguulch ***l demii ym bichsen bna. Hov *** huutsuldsun hunii ug shig l bna. batshugar ajlaa ugsun ch uguuguich yu ch uurchillugduhgui.
Зочин · 2013/05/21
Ene gilmaa gedeg setguulch ***l demii ym bichsen bna. ******* huutsuldsun ug shig l bna. batshugar ajlaa ugsun ch uguuguich yu ch uurchlugduhgui.
Zss · 2013/05/20
Enhbayar yu hj buteej bsniig ni asuumar bnshuu
Зочин · 2013/05/20
Bi spto yvdag baisan uhaantai aav mini ikh uhaantai ,huugee gesen hirnee ih hatuu hun baisan namaig gadag**** temtseeneer yvah ued minii huu aaviigaa burhan bolchihvol ajilturel temtseen uraldaanaa hij bolohgui shuu teglee geed aav ni bosood ireh bish gej zahidag baij bilee Enkhbayar guai bas hatuu changa khun huudee tegj zahidag ch baij boloh bishuu er ni manai mongol aav nar mini khersuu ukhaantai khumuus shuudee
Зочин · 2013/05/20
Eniiig bichsen bicheegv Batshygar yahaa medej baigaa bailgvvdee.Mongol yls ardchilsan on geed bgaan hna bna tsagtaa hiij bvteej baisan hvnee turiin tergvvn baisan hvnee aaw shig hvnee vhehiigni hvleegeed haraad l suj bn .yuni ard irgeddee xairtai hvnii ami nas chyhal ged bdag hydalaa. s*****os garagchyyl yasiin
bilig · 2013/05/20
У.Оргилмаа setguulch mon yumuu? yu bichsen yum be yamar ch utga alga, galzuu hunii udriin temdeglel shig yum bicheh yum,... hairan tsag urchihlee
Зочин · 2013/05/20
yu bicheed bgan boldoo ene setguulch
Зочин · 2013/05/20
Аавынхаа төлөө зовдоггүй хүн байхгүй байхаа залуу хүн учир санаа нь зовоод л байгаа байх ааваас нь болоод амьдралыг нь баллах бий дээ гэж гэхдээ лчиний аав шүү дээ
Зочин · 2013/05/20
Аавынхаа төлөө зовдоггүй хүн байхгүй байхаа залуу хүн учир санаа нь зовоод л байгаа байх ааваас нь болоод амьдралыг нь баллах бий дээ гэж гэхдээ лчиний аав шүү дээ
Зочин · 2013/05/20
utgagui um