“Будилааны эзэн” хочтой мисс бүсгүйн нууц задарчээ
2014/11/30
“Miss Mongolia-2014” тэмцээний тэргүүн миссийн титмийг хэл амтайхан зүүгээд байгаа бүсгүй бол загвар өмсөгч Ю.Балжидмаа. Тус тэмцээний будилаантай шалгуур, хуурамч зохион байгуулалтын талаар олон нийтэд ил болгосон нэгэн оролцогч бүсгүйн “ачаар” мисс Ю.Балжидмаа ч багагүй шүүмжлэл хүртэж суугаа.
Тэргүүн миссийн титмээс гадна “Miss model” шагналын эзнээр тодорсон түүнийг өмнө нь “Miss Mongolia” тэмцээнд өрсөлдөж явсныг тухайн үед хэн ч гадарлаагүй гэдэг. Тэгвэл загварын мэдлэг чадвараараа энэ удаагийн тэмцээнд оролцогчдоос хавьгүй илүү гэдгээ харуулж чадсан Ю.Балжидмаад нэгэн нууц бий.
“Miss Mongolia-2012” тэмцээнд тэрбээр оролцож байсан бөгөөд тэргүүн миссийн титмээ мисс И.Төгсөөд алдсан төдийгүй шилдэг оролцогчдын тоонд ч багтаж чадалгүй буцсан түүхтэй аж. Тухайн үед оролцож байсан бүсгүйчүүдийн зураг хөрөг болон элдэв асуулт бүхий чамин сэтгүүл өдгөө ч үзэгчдийн дунд хадгалагдаж байдаг юм билээ. Юутай ч, загварын ертөнц дэх “акул” гэгддэг олны танил топ моделиудын шавь нар сүүлийн хэдэн жил миссийн титмээр гоёх болсон бичигдээгүй хууль дэлгэрээд байгаа нь нууц биш. Хэдийгээр өмнөх амжилтаа ахиулан өөр олон уралдаан тэмцээнд оролцох нь тухайн хүний эрх боловч нэг тэмцээндээ хэд дахин орж байж түрүүлдэг “моод” миссүүдийн дунд хүчээ авч байх шиг.
Нэг жишээ дурьдвал, “Miss Mongolia-2007” тэмцээний тэргүүн мисс, загвар өмсөгч Б.Гэрэлчулуун тус тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцож байж ийнхүү шалгарсан түүхтэй юм билээ. Үзэгч олон түүнийг МҮОНТ-ийн олон ангит “Тусгай салаа” киноны дэд ахлагч Номингийн дүрээр нь илүүтэй мэддэг биз ээ.
Зочин · 2014/12/06
terchin hvnii erh ta nart yamar hamaatai yum be ain
Zocun · 2014/12/02
Miis bolsonoos almas boli yadajil xvn aina
Zocun · 2014/12/02
Miis bolsonoos almas boli yadajil xvn aina
Зочин · 2014/12/01
zaaaaa miss bolii