Тусдаа байсан цаг хугацаа дэндүү хөндийрүүлчихжээ
2014/11/30
Нөхөр бид хоёр багаасаа л тоглож өссөн. 10 жилээ төгсөнгүүтээ нэг гэрт орсон. Багаасаа нэг гэрт орсон болохоор нэг их муудалцаад байдаггүй. Муудалцсан ч дорхноо л сайнддаг. Хэн хэнийх нь аав ээж овойж оцойсон мөнгөгүй болохоор 2 талаасаа хоосон л нийлсэн. Бид хоёрыг дуурайсан гурван ч хөөррхөн хүүхэдтэй. Бид хоёр хэн хэнийхээ анхных болохоор 2 биендээ муухай үг хэлж сэтгэлийг нь сэвтүүлдэггүй байсан. Олдог хэдээ нэмье, хүүхдүүдийнхээ хадгаламжинд мөнгө нэмье орон сууцанд орье гэж бусдын л адил бодож нөхөр бид 2 ярилцаж байгаад нөхөр Солонгос явсан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд би гадаа гарч эр, гэрт орж эм гэдэг шиг том хүүтэйгээ нийлээд 3 хүүхдээ хүн шиг, зөв хүмүүжилтэй, толгойд нь мэдлэгтэй болгож байгаа. Нөхөр хараар ажиллаж байгаад баригдаад ирсэн болохоор байрны урьдчилгаа, машины мөнгөтэй ирсэн.
Нөхөр маань амьдралынхаа төлөө зүтгээгүй биш зүтгэсэн. Гэхдээ эндээс явахдаа арай ч ийм аймаар эвдрээгүй. Бүхнийг өөрийнхөөрөө хийх гээд, би болохоор хүүхдүүд амьдралынхаа төлөө хийх гээд. Ер нь амьдралынхаа алхам тутамд бид 2 ам зөрөх боллоо. Жижиг том бүх асуудалд маргалдаж, маргах бүртээ сэтгэлд сэв суулгасан үг хэлэх боллоо.
Чи намайг чин үнэнчээр хүлээгээгүй л гэнэ, чи явдалтай суудалтай л гэнэ, залхуу, гэрийнхээ төлөө юу ч хийгээгүй л, хэлэх хэлэхгүйгээр хараана. Тусдаа байсан өдрүүд бид 2 арай л дэндүү өөрчилж дээ л гэж бодож байна. Би бүүр яахаа мэдэхээ байлаа. Би тэвчих хэрэгтэй юу? Салчихье ч гэж бодож байна. Өдий хүртэл тэвчээд ирсэн юм чинь салаад өөрөө хүүхдүүдээ өсгөсөн ч яахав дээ ч гэж бодож байна. Ер нь яавал дээр вэ?
Зочин · 2014/12/02
Biye uud ni tat.tsoglog idevhitei bai.Setgeliig ni tatah heregtei.Tur zuuriin iim umiig tevchih heregtei gehdee uuruu l tsoglog henees ch dutahgui sergelen shuu gemeer bai.Chamaig huntei haritsuulaad baij magadgui
Зочин · 2014/12/02
Tevch salj bolohgui zugeer tevcheed baina gej baihgui sain hairla sansandaa hurch chadaagui deer ni jaahan har baigaa baih sain hairlaad itgel ug
Зочин · 2014/12/01
Орчин үед бие хол байвал сэтгэл хол гэдэг үг бий болчихсоон. Яг үнэндээ ч тийм. Нөхөр чинь тэнд очоод цаг үргэлж тийм л зүйл харж байгаа шүү дээ. Түүгээрээ ойлгоно. Хамт амьдрах хэцүү л дээ. Гэхдээ хүүхдүүдээ бодоод тэссэн нь дээрээ. Нэг л өдөр ойлгоно. Зөөлөн нь хатуугаа элээдэг хорвоо шүү дээ. Дахин амьдрал зохиолоо гэхэд дээрдэхгүй, чиний 3 хүүхдэд өөрийнх нь аав хэрэгтэй. Том болсон хойноо ээждээ баярлана.
Зочин · 2014/12/01
tiimee bi ch gesen tend baisan ireed l xereldeed salsandaa Xuuxdiinxee umnu bi tumen buruutai
Зочин · 2014/12/01
salalt shiidel bish
Зочин · 2014/12/01
Salaad xeregguie demii. Manai nuxur 2 ch ydaa gereegeer niit 6 jil ty***a bsan. Tegtlee ix mungu xuraagaagui. Tiushee yavsan xumuus ix tsochmog yyrtai orilj xashxiraad **** ni evdreed tanixgui xun shig l bolchixdog yum bilee. Ugaasaa ty***a xol baixin xereer setgel xurdug yum bilee. Xuuxduud ch neg l xundii bolood sain xaritsaj chadaxgui bga. Ugaasaa bux yuman deer taaraxgui sanal zuruud xetsuu xetsuu. Sallaa geed bid nar xuuxduud l xoxirno. Er xun daxiad l shine amidral zoxiono. Bi ch bas salmaar sanagddag ch tevcheed l ger bulee xadgalj uldexeer shiidsen. Sonsood bxad yag nad shig cham shig amidraltai busguichuud ix bdag yum bilee. Tendee xuntei suulgui biden deer ergeed irsen ter setgeliig ni bodood teseed tevcheed ger bulee avch uld. Tsag xygatsaa unguruxin xereer arai l gaigui zan ****tai bolj bga. Busgui mini salj ted narig bayarlyylaxgui shuuuuuu...
өндөр болгох ну · 2014/12/01
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/12/01
Sal chi chadna