avarga

СЕХ өнөөдөр МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Монгол Улсын даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга, цагдаагийн хурандаа, Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэд нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулан өглөө.  Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх эрхтэй болоод байна. Тэрээр үнэмлэхээ гардан авсныхаа дараа “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль шударга болно гэдэг итгэж байна. Иргэд, сонгогчид мэргэн сонголт хийнэ гэдэгт найдаж байна” гэж хэллээ. Өнөөдөр 15 цаг 30 минутаас СТӨ-нд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нээлт болох юм байна

avarga2