Эрчүүд бүгдээрээ хөгийн хуурамч, араар тавигчид
2014/12/08
Энэ буланд асуудалтай байгаа үедээ хүмүүс бичдэг юм билээ. Би бас бичмээр байна.
Би одоо 35 настай. Нөхөртэйгээ амьдраад 10 жил болж байна. Нөхрөөсөө өмнө нэг залуутай 3 жил үерхэж суух дээрээ тулаад байхад нэг хүүхэнтэй гардуулсан юм. Тэгээд салаад удаагүй байхдаа нөхөртэйгээ нийлсэн. Хичнээн хууртах вий гэж айж байсан ч гэсэн нүдээ аниад л итгэсэн. Тэгсэн өнгөрсөн хугацаанд хүүхэдтэй болж, итгэж эхэлж байсан. Хамгийн өөдгүй нЬ намайг хуурч байсанг нь мэдлээ. Бүхэл бүтэн гурван жил шүү. Тэрийг нь ажлынхан нь хүлээн зөвшөөрдөг, өөгшүүлдэг байсан байгаа юм. Найзуудтайгаа сууж ууна гэхэд нь явуулдаг, ажил дээрээ хонолоо гэхэд үүрээр хоол аваад очдог байсан нь үнэхээр буруудлаа.
Амьдралаа авч явах гээд зүтгэж байгаа юм чинь гэж хичнээн их сэтгэл зүтгэл гаргаж байсан нь ингээд л худал хуурмаг юу ч биш болж байгаа юм.
Үнэн хэрэгтээ тэр ажлынхаа хүүхэнтэй шоуддаг, буудалддаг, намайг залгахтай зэрэгцээд ажил дээрээ очдог байсан байгаа юм даа. Ажлынх нь жижүүр залуу хэлээгүй бол, тэр орж гарч байгаа, лефтенд нялуурч байгаа бичлэгүүд үзүүлээгүй байсан бол би яах байсан юм бол?
Эмэгтэйчүүд минь би нэг л зүйлийг хэлмээр байна. эрчүүд бүгдээрээ адилхан. Хөгийн худалч, хуурамч, араар тавигчид. Тийм болохоор нөхрөөсөө далдуур мөнгө цуглуулж, өөрийгөө л гоё сайхан авч явж, нөхөртөө 100 хувь битгий итгэ гэж хэлмээр байна.
Зочин · 2016/03/10
үнэн,бараг бүгд адилхан л байхдаа, эвлэрээд амьдрахаас өөр яалтай билээ