Экс нь жирэмсэн гэнээ
2014/12/19
Би яг яахаа мэдэхгүй сонин байдалд орчихлоо. Яахаа ч мэдэхгүй байна. Би найз залуутайгаа өмнө нь найзууд байгаад дотносоод үерхээд 6 сар гаран болж байгаа юм. Би эксийг нь таньдаг, экс нь ч намайг таньдаг. Тэр ч нэг их асуудал биш л дээ. Гэхдээ экс нь жирэмсэн гээд надад хэлэх юм. Одоо 2 сартай юм байхаа. Тэгээд хэлэх хэлэхгүйгээр над руу дайраад болдоггүй ээ. Эхний 2-3 өдөр ингэж байгаад болих байх гэж бодоод найз залуудаа хэлээгүйн. Тэгсэн сүүлдээ шөнө залгаад байхаар нь найз залуудаа хэлсэн чинь миний хүүхэд биш, тэгээд ч надаас жирэмсэн болсон бол хэдийнээ төрчихсөн байх ёстой гэж байсан. Тэгэхээр нь над руу ингээд байна гэж хэлээд смс ярьсан яриа, чатаа үзүүлсэн чинь шууд залгаад аймаар хэрэлдсэн. Тэгээд гурвуулаа эмнэлэг орохоор болсон.
Үнэхээр жирэмсэн байвал би яанаа, намайг араар тавьсан юм болов уу? эсвэл цаадах нь өөр хүнээс жирэмсэн юм болов уу? бид 2ын харьцаа хүртэл нээх сонин болчихсон. Яах ёстойн болоо? Адилхан эмэгтэй хүн болохоор жирэмсэн байвал зай тавьж өгөх үү?
найз залуудаа ч гомдох шиг. надтай байхдаа экстэйгээ явж байсын байхдаа гэж бодох боллоо.
Зочин · 2014/12/22
биш болоод итгэлтэй байгаа юм бишүү цуг эмнэлэг ор бүү ай
Зочин · 2014/12/20
Хуучин найз охинтойгоо үерхэж байх үед нь та 2 юу гэж худлаа ярьдаг байсан болоо. Зүгээр л найзууд гэж тэнэгтдэг байсан биз. Тэгээд эцэст нь үерхэнэ айн. Иймэрхүү найз гэчээд тэнэгтдэг хүмүүст үнэхээр дургүй. Манай нөхөр ч гэсэн зүгээр найз гэчээд тэр найз гээд байгаа хүүхэн нь ч гэсэн нөхрийн хойноос чаргууцалдаад үхэх гэж байдаг байж билээ. Яаж ч шийдсэн чамд ер нь ямар хамаатайн.