Д.Оюунхорол Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яаман дахь АН-ын гаралтай ажилчдыг халж эхэлжээ
2014/12/29
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол яаман дахь АН-ын гаралтай ажилчдыг халж эхэлжээ. Үүнийг эсэргүүцэн,АН-ын хэсэг гишүүд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандан захидал бичсэнийг хүргэж байна.
АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт
УИХ-ын сонгууль, нийслэл, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиудад олон удаагийн ялалтыг авчрах ажлыг зохион байгуулж удирдсан даргаа засагтай нь огцруулан байж, намын даргын ажлыг дарамтлан авч шинэ засгаа байгуулсны тань маргаашаас хамтрагч нар тань олон олон гишүүдийг чинь “лааз” өшиглүүлж эхэллээ шүү.
Төрийн ажлын болон мэргэжлийн өндөр чадавхитай албан хаагчдыг ажилгүй болгож байна. Өөрийнх нь нам нь ялалт байгуулчаад байхад төрийн мэргэшсэн албан хаагчдыг бүтцийн өөрчлөлт нэрээр ганц үсэг нэмэн бүгдийг нь бужигнуулж байна. Үүний нэг жишээ БОНХАЖ-ын яам байна. Биологийн ухааны доктор, төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдыг, МУИС-д багшилжбайсан, байгаль орчны үнэлгээгээр жинхэнэ мэргэшсэн, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын даргаар 6 жил ажилласан Д.Энхбатыг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Гантулгыг, 90 оны МоАХ-ын партизан талийгаач “тэнгэр Цолмонгийн” гэр бүл анхдагчдын нэг усны инженер, усны нөөцийн хэлтсийн дарга Оюунсувд, Архангайн Засагдарга, Усны газрын дарга асан, Усны үндэсний хорооны НБ дарга С.Бадрах, Алтан гадас сэтгүүлийн эрхлэгч байсан Мягмансанжаа нарыг чөлөөлсөн байна.
Энэ хүмүүс бүгд мэргэшсэн төрийн албан хаагч, бүгд ҮЗХ-ныгишүүд байгаад төрд очсон бэлтгэгдсэн кадрууд, залуучуудын байгууллагын гишүүн хүмүүс. Ялсан үедээ хамгаалж, дэмжиж чадахгүй байсан бол яах гэж Чингисийн одонгоор шагнуулж явсан чөмгөө дундартал зүтгэсэн гишүүдээ хоморголон халуулж, улсад ганц цаг төрийн алба хашиж үзээгүй гэмээр ааштай сайдаар тоглуулж байгааг асууж байна. Үүнийг бүх шатанд мэргэжилтэн бүр лүү орж хийхээ мэдэгдэж байна шүү дээ. Тэгэхээр та нар гишүүдээ хамгаалж чадахгүй бол намын лидерийн чинь асуудлыг дэмжиж чадахгүй, харин дээсэн дөрөөтэй байгааг тань дуулгая. Бүх яаман дээр ийм нөхцөл үүсч, нэр солин тамга тэмдэг өөрчлөн халаа солио эхлэжбайна.
АН-ын гишүүд бидний нэг хэсэг та 2-ыг “нисдэг бор морь аваад ир гэж томилсноос нисдэггүй бор морь аваад ир”гэж сонгуульд ялуулах гэж зүтгэн дэмжээгүй шүү. Ингэтлээ дордуулах байсан бол төр самардаг, намын гишүүдийн мөрөн дээр гишгэж, төрт идэж амташсан, нам дамжсан хэлхээ холбоо байгуулж, олигполь болсон нөхөдтэй хариуцлага тооцох цаг ирэх л болно. Мөнхийн өрсөлдөгч МАН бүрэн самарч өгөөд, хооронд нь зодолдуулаад 3 сар болоод хаяаад гарахын тулд гуравдугаар шатныхаа гомдогсодыг илгээснийг гишүүд бид гадарлаж байна. Тэр цагт хариуцлагыг та бүхэн үүрэх болно шүү. Энэ нам хэзээ ч улс орноо бодохгүй, намынхаа эрх ашиг, эрх мэдэл, эд агуурсаа нэмэгдүүлэхийн тул юу ч хийхээс буцахгүй гэдгийг бид бүрэн мэдэрсэн шүү дээ.
Гишүүдийнхээ сэтгэлийг хурааж чадваас бие зүтгэл нь ангид үл одно, эс чадваас улс төрд “труп” болно гэдгийг сануулж байна.
АН-ын гишүүд
зөв хө · 2015/01/07
таны авч байгаа арга хэмжээ зөв өө зөв.АН-ынхан арай дэндсэн шүү дээ. Одоо бол дуугуй л зайлах хэрэгтэй шүү дээ. Гэтэл Баян**********р аймгийн УЦУ-ын даргаар тавьсан аймгийн засаг даргын эгч хүүхэн мөн дураараа загнаж байна аа.Ажил аваад жил хагас шахам болж байж өөрийгөө болон тойрон хүрээлэгч нараа шагнах аян зохиосон юм шиг байна. Ажилд ороод хэдхэн сар болж байгаа хүмүүсээ 1-2 удаа шагнасан сурагтай. Мөн шинэ жилээр өөртөө өвгөн ааваас мөнгөн аягатай сүү бэлгэнд авсан гэнэ. Энэ нь ажилд орсоноос хойш 3 дахь мөнгөн аягаа авч байгаа юм байх. Дундын фонд гэж сар бүр ажилчдын цалингаас 20,000 төгрөг өвч түүгээр өөрийгөө тансаглуулдаг сурагтай. Одоо танай Оюунхорол хал гэж байгаа учир хөдөө суманд ажиллаж байгаа станцын дарга нараа тэр дундаа МАН-ы хүмүүсийг хална гэж ярьж яваа сурагтай.Өөрөө ямарч боловсрол байхгүй /тусгай дунд/
balt · 2015/01/06
nohor gishyyn oshoo abalt maygiin said yumaa 1.6 jil halaagyi selgee hiihgyi baisan bol daraa heleh ygtei baih baisan daa tanii hymyys shudarga ajillah boltugai
зочин · 2015/01/06
2012 оны сонгуулийн үр дүнгээр яаж орж ирлээ тэр журмаар чинь зайлуулж байна Алтанхуягтангууд чинь зайлуулагдсан тул саналаараа дагаад зайлцгаах ёстой биз дээ.Оюунхоролд гомдоод хэрэггүй дээ.
Зочин · 2015/01/05
ОЮУНГЭРЭЛ САЙДАА ТЭР ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН МЭРГЭЖИЛТЭН ДОЛГОРМАА, МӨНХЗАЯА НАР ЧИНЬ АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН КОМПАНИУДТАЙ ХУЙВАЛДАЖ ИХ ЮМ ХИЙЖ БАЙНА ДАА. СОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХОЁР ЭМЭГТЭЙ ОДОО ТАНЫ ГАРАХ ТУШАЛ ДУНД ЧИНЬ ӨӨРСДИЙН НАЙЗ НӨХӨД, АХ ДҮҮ НАРЫНХААА КОМПАНД ЗӨВШӨӨРӨЛ АВЧ ӨГӨХ ГЭЖ БАЙНА. ХАЛАХ ХҮМҮҮС ШҮҮ. ТАНД Л ГЭЖ ХЭЛЭХЭД. САЙН ҮЗЭЭРЭЙ.