Эрхэм харилцагч, бизнес эрхлэгчид, нийт монголчууд та бүхэндээ угтан ирж буй 2015 оны баярын мэндийг дэвшүүлье.

            Улиран одож буй 2014 онд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нь хийж хэрэгжүүлсэн ажилтай, харилцаа холбоогоо олон улсын түвшинд өргөжүүлж, чөлөөт бүсийн хөгжлийг нэгэн том алхмаар ургашлуулсан жил байлаа.

            Бид олон улсын чөлөөт худалдааны бүсийг албан ёсоор нээж, гадна дотны бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагаагаа бодитоор өрнүүлж, өнөөдөр “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн өнгө төрхийг олоод байна. 2014 оны жилийн эцсийн байдлаар бид нийтдээ157 аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгон, бүтээн байгуулалтын их ажил өрнөхөд бэлэн боллоо.

Ирэх 2015 онд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд бодит утгаараа олон улсын чөлөөт худалдаа өрнөж, Монгол Улсын эдийн засгийн бодит хөшүүрэг болох нь батлагдлаа. Хойд хөрштэй хил залгаа бүс нутагт хөгжлийн үүд хаалга нээгдэж, Ази Европыг холбосон худалдаа, үйлчилгээний томоохон хот болон сүндэрлэхэд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг зоригчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх дүр зураг харагдаж байна.

Үүний төлөө хамтдаа нэгэн оны турш ажиллаж хөдөлмөрлөсөн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчид, хамтран ажиллах нийт бизнес эрхлэгчид болоод хамт олон та бүхний ажил төрөл өөдрөг байж амжилт бүтээл ундарч байхын ерөөлийг дэвшүүлье. Та бүхэн сайхан баярлаарай.

 

 

“АЛТАНБУЛАГ” ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧ Ч.ЧИМИДСҮРЭН