Ухаан суусан болов уу?
2015/01/04
Саяхан 4 настай охин минь өөрөө аавтай байж намайг аавгүй болгочих юм гэж сэтгэл эмзэглэтэл хэллээ. Надад хэлэх үг ч олдсонгүй. Бас аавтайгаа ярьж дуусчаад ээжээ аав надад гутал авч өгнө гэсэн. Чи надад гутал авч өгвөл миний аавыг хайрлах уу гэхээр нь аанхаа гэсэн чинь гоё шүү тэгвэл гурвуулаа аз жаргалиай байна тийм ээ? Би аз жаргалтай байх дуртай гэх юм. Бас орныхоо нөгөө талд гарч байгаа зайг заагаад энд ийм том зай байхад чи яагаад миний аавыг унтуулж болдоггүй юм бэ? Би аав ээж 2-ынхоо дунд л унтмаар байна гэх юм. Алхам тутамдаа л сэтгэл эмзэглүүлсэн өрөвдмөөр юм ярих юм. Тэгээд охиноо бодоод тэр хүнийг уучлаад боломж олгоод нийлээд үзвэл яадаг бол гэж бодох боллоо. Бид 2 салаад жил гаруй боллоо. Урьд нь ч их уучилж, их ч боломж олгож байсан. Гэхдээ ийм удаан салж байгаагүй юм л даа. Заримдаа ч бас хань ижлээ царай зүс алдчихсан явж байхыг нь хараад сэтгэл өвдөх о юм. Яавал дээр вэ? Уг нь охиныхо хүүхэд насыг элэг бүтэн аз жаргалтай өнгөрөөмөөр байдаг. Гол нь нөгөө хүн нь хүүхэн шуухантай их орооцолдох гээд байдаг хүн л дээ. Энэ хугацаанд ойлгож ухаарсан болов уу? Сүүлдээ ч бүүр миний буруу сонголтоос болж үр хүүхэд минь зовж шаналах ёсгүй, би л хүнээ танилгүй ханилсан, өөрийнхөө зовлонг өөрөө л үүрэх ёстой. Энэ зовлонг үр хүүхэд минь үүрэхгүй ёсгүй, юу ч болж байсан хараагүй, сонсоогүй юм шиг л амьдаръя. Охин минь л жаргалтай байвал боллоо гэж бодох боллоо. Та нар зөвлөөч. Миний оронд байсан бол ингэх байсан уу?
bi · 2015/01/11
Negent zorig gargaad salsan bol ergej haraad blgui neg musun salsan ni deer tiim er hun hezeech zasrahgui
өндөр болгох ну · 2015/01/05
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮