Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга лхагва, пүрэв гарагт болно
2015/01/18

Багануур, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийн дагуу “Дүүрэгт хотыг шинээр үүсгэн байгуулж, хотын үндсэн дүрмийг батлах тухай асуудлаар иргэдийн санал асуулгыг зохион байгуулах журам”-ыг баталж, санал асуулга явуулахаар болсон.
Налайх дүүрэгт “Налайх хот”-ыг шинээр байгуулж, Налайх хотын Үндсэн дүрмийг санал асуулгын дүнд үндэслэн батлах асуудлаар санал асуулга 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус дүүргийн бүх хороодын байрт байрлах санал асуулгын байранд явагдахаар болсон бол Багануур дүүрэгт “Багануур хот”-ыг шинээр байгуулж, Багануур хотын Үндсэн дүрмийг санал асуулгын дүнд үндэслэн батлах асуудлаар иргэдийн санал асуулгыг 2015 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд тус дүүргийн 5 хорооны байранд зохион байгуулна.
Тус дүүргийн иргэд саналаа өгөхдөө иргэний үнэмлэхтэйгээ очиж хороон дээр өгөхөөс гадна өнөөдрөөс эхлэн саналаа урьдчилан өгөх боломжтой. Мөн санал авах ажлыг зохион байгуулах хорооны Ажлын хэсэг нь биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хорооны байранд хүрэлцэн ирж чадахгүй иргэний саналыг түүний хүсэлтээр очиж, битүүмжилсэн хайрцгаар авах юм байна.
Санал асуулгад дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн 50-иас дээш хувь нь оролцож, оролцсон иргэдийн 50-иас дээш хувь нь хот байгуулахыг дэмжсэн тохиолдолд Багануур, Налайх дүүрэгт Багануур, Налайх хотыг шинээр байгуулахыг дэмжиж, Багануур, Налайх хотын Үндсэн дүрмийг санал асуулгын дүнд үндэслэн батлагдсан гэж үзэн дүүрэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уг асуудлыг дэмжин, “Багануур”, “Налайх” хотыг байгуулах шийдвэр гаргуулахаар УИХ, Засгийн газарт санал асуулгын дүнг хүргүүлнэ.
Ингэснээр Багануур нь Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нүүрсний уурхай, эрчим хүч, нүүр боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60000 орчим хүн амтай хот болон хөгжих юм.
Харин Налайхын өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болон болно гэж төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


fyfds · 2015/01/19
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
fyfds · 2015/01/19
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮