c6d72c211059e821original

Улстөрийн олигархи бүтэц улам л тал талаасаа хүчирхэгжиж байна. Нам дотроосоо эхлээд улам бүр хүчтэй боллоо. Энд олон жишээ дурдаад яахав. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдвал, тус намын Удирдах байгууллагын хурал болж, намын Нарийн бичгийн дарга нарыг сонгосноос харж болно. Тус хуралдаанаар дөрвөн Нарийн бичгийн даргыг томилжээ. Бүгд л хөлгүй баян, хөрөнгө чинээгээрээ улсдаа толгой цохидог нөхөд байх юм. Намын дотоод ажил хийж чадна гэхээсээ илүүтэй мөнгөөр зодож чадна гэвэл илүү зохилтой нөхдүүд айсуй 2016 оны сонгуулиар намын жагсаалтад эрэмбэ эдлэхээр чичрэв бололтой.

 

Тодруулбал, Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг, Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар тус тус томилжээ.

 

Дээрх нөхдүүд намын дотоод ажилд идэвхийлэн оролцож, намын гал тогоог барьж явна гэхэд хэн ч итгэхгүй. Зүгээр л 2016 оны сонгуулиар намын жагсаалтад эрэмбэ эдлэх гэсэн гайхлууд байна л даа. Хамгийн гол нь улстөр дэх карьер нь дууссан нөхдүүд сүүлчийнхээ боломжийг ашиглаж байгаа нь энэ. Тиймээс бид энэ удаад УИХ дахь хөлгүй баян эр, саяхан АН-ын Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичигийн даргаар сонгогдоод байгаа Гаваагийн Батхүүгийн тухай эхлэн хүргэх гэж байна. Тэрээр мэдээжийн хэрэг улстөрийнх нь орой зай хумигдсан, цаашдынх нь карьер дууссан. Айсуй сонгуулиар Өвөрхангай аймагт өрсөлдөхөөр очвол чулуугаар шидүүлж хөөгдөхөөр болж нэр нүүрээ барсан гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймагт өрсөлдөж даруй 6000 орчим саналаар ялагдал хүлээсэн ч их мөнгөний хөлд шүүх засаглалыг сөхрүүлж, хүчээр тангараг өргөсөн. Энэ тухай өнгөрөгч хоёр жилийн турш хэвлэл мэдээллүүд дэлгэсэн учраас дахин нурших нь илүүц биз ээ.

 

Юутай ч энэ хөлгүй баян эр намын жагсаалтад эрэмбэ эдлээд зогсохгүй бүхэл бүтэн тойргийг худалдаад авчихдаг хүн. Тэгэхээр Г.Батхүүгийн сүүлчийн ганц сонголт нь намын жагсаалт. Ингээд олон зүйлийг үл нуршин эрхэм гишүүн, Нарийн бичгийн дарга Гаваагийн Батхүүгийн хөрөнгийн нэгээхэн хэсгийг хамтдаа тоолоод үзье.

 

Дашрамд дурдахад бид дээр тодорсон Нарийн бичгийн дарга нарын бүхий л хөрөнгө болон бусад луйвар булхайн талаар дэлгэрэнгүй дэлгэх болно. С.Эрдэнийн удаа дараагийн хуурамч ялалт, Нийгмийн даатгалыг хэрхэн бусниулсан, Баянголыг хэрхэн яаж самарч байгаагаас эхлээд “ажнай” Д.Бат-Эрдэнийн орон нутагт дахь эзэмшил компаниудын луйвар, өөрийнх нь ялалтын түүх ч баримтаар танд очих болно. Мөн “Монос” нэрийн дор бизнесийн будилаан өрнүүлж, архи тамхины хууль нэрийн дор бизнесээ өргөжүүлэхээр чичэрч буй Л.Эрдэнэчимэг нарын бүхий л мэдээлэл баримтаар танд очих болно.

 

Ахин дурдахад энд тэдний хөлөглөдөг өндөр үнэтэй машин тэрэг, хувийн эдлэн газрууд тасаг харш гэх зэрэг мэт зүйлийг огт дурдаагүй болно.

 

Г.Батхүүгийн хувь эзэмшдэг ААН-үүд