Нөхөр бид хоёр 10 жилд нэг ангид байгаад төгсөөд л нэг гэрт орсон. Одоо хамт амьдраад 12 жил болж байна. Нөхөр бага ангид байхаасаа эхэлж л хойноос гүйдэг байсан болохоор төгсөөд л суусан юмаа. 

Бид хоёрын хувьд 10аа төгсөөд л хүүхэдтэй болсон. Охин маань тусд ороод дүү гаргаж өг гээд байгаа. Гаргаж өгнө дөө, нээрээ л холдчихлоо гэсэн шүү юм бодоод явж байхад нөхрийн нууц амраг нь гээд манай нөгөө ангийн охин  гэнэт гараад ирлээ. Эхлээд итгээгүй ч нөхрөөс асуухад үнэн гэдгийг нь хэлсэн.   Өнгөрсөн хугацаанд намайг өөрт нь хүйтэн хөндий ханддаг байсан гээд нөгөө ангийн охинтой явалддаг байсан гэнээ.  Тэрнээс нь төрсөн хүүхэд одоо 4тэй гэнээ. Надаас илүү орондоо сайн, над шиг хөндий хүйтэн хүүхэн байдаггүй юм байхаа нөхрийн хэлж байгаагаар.

Анхны гэсэн бүхнийг нь авчихаад одоо салах эсэхээ мэдэхгүй байна.  10 гаран жил намайг хуурсан надаас салаад тэр хүүхэнтэйгээ ч суухгүй гэж байсан.  

Хэрвээ надад хэлж ярьж байсан бол би өөрчлөгдөх л байсан байх. Хүүхдээ бодоод хамт байх уу? эсвэл  12 жил хамт амьдарсны10 жилд нь хуурсанг уучлахгүй явах уу?

Яах ёстой юм бол