Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүүг АНУ-ын сагсан бөмбөгийн United States Basketball Academy урьсан билээ.

Түүний хоёр хүү нь Ш.Энхийн-Од, Ш.Мөнхийн-Од өсвөрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, нэг хүү нь шилдэг тоглогчоор шалгарч байсан.

Том хүү Ш.Мөнхийн-Од 15 настай бөгөөд 191 см өнөдртэй. Харин бага хүү Ш.Энхийн-Од 12 настай, 172см өндөртэй. Тэд аавынхаа байгуулсан STARS basketball Club-ээс тус улсад зургаан сарын сургалтанд сууж байгаа юм. Уг клуб нь 14-16насны хүүхдүүдийг сургалтанд хамруулдаг.  

Төв аймгаас төрөн гарсан алдартнуудын нэг гавьяат Ц.Шаравжамцын хоёр хүү саяхан бэлтгэлийн үеийн бичлэгээ найзууддаа болон аавдаа явуулжээ.  Ирээдүйн NBA-гийн тоглогчдийг Монголоосоо бэлтгэж буй Шараваад болон хоёр хүүд нь уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

Д.Ана