Монголын ард түмэн эхний замыг “сонгожээ”
2015/02/04
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессежээр санал авч, дүнгээ танилцууллаа. Үүрэн холбооны сүлжээ эрхлэгчид иргэдийн саналыг 1515 1111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг хэрэглэгчдэд мессежээр илгээн санал авсан.
Тэгвэл энэхүү санал хураалтыг нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагаас хоёрдугаар сарын 3-ны 22 цагийн хооронд мессежээр авав. Уг санал асуулгад нийт 365 841 иргэн оролцсон бөгөөд нийт саналын 56,1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн нэгдэх хариултыг сонгосон байна. Харин иргэдийн 43,9 хувь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн хоёр дахь хариултыг сонгожээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Засгийн газар том бүтээн байгуулалтын төслүүдээ түлхэх, эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд идэвхтэй ажиллана. Засгийн газрын энэ үйл ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ тогтоолыг макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн бодит өсөлтийг хангах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний хамт УИХ-д өргөн барина. Улс төрөө хойш тавьж, улс орныхоо эрх ашгийг урдаа тавьж ажиллах цаг үе иржээ" гэлээ.
Ийнхүү иргэдийн саналаар “Оюу Толгой” болон том төслүүдээ эргэлтэд оруулж, ханшаа тогтворжуулж эдийн засгийн хүндрэлийг давъя гэдэг санал дэмжигдэв. Иргэдээс авсан санал асуулга дараагийн алхамаа хийхэд Засгийн газарт туслах хүч нь болох биз ээ.
Мөн энэ үеэр "Ашигт малтмалын тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэхээр болсоноо дуулгав.
Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 15 ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулан баталжээ. Монгол Улсад Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд орд ашиглах гэрээгээр тодорхойлохоор хуульчлагдсан байдаг. Өнөөгийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур, Эрдэнэт зэрэг ордод төрийн төлөөллийг төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хэлбэрээр хэрэгжүүлдэг байна.
Өдгөө үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын бодит үр өгөөжийг хүртэх, төрийн хүртэх үр өгөөжийг өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх, улмаар улсын төсөвт учирч байгаа санхүүгийн зарим хүндрэлийг шийдвэрлэх, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага үүсч байна. Энэхүү шаардлагын хүрээнд төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалтын төлбөр авах эрх зүйн орчныг бүрдүүлэн тусгай зориулалтын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоож улсын төсөвт орлого төвлөрүүлэх нь хамгийн боломжит хувилбар гэж тооцжээ. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү хуулийн төслийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах эсхүл тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх сонголтыг хийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах эрх нээлттэй байх болно. Төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын ТЭЗҮ, ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалт, ордын нөөцийн болон борлуулалтын орлогын хэмжээ зэргийг харгалзан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийх яриа хэлэлцээний үр дүнд Засгийн газраас тусгайлан тогтоох гэнэ.
Иймд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр төлөх асуудлыг зохицуулах нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болж байгаа аж.
Зочин · 2015/02/06
улс орон гэдэг чинь өрх гэртээ адилхан баймаар юм хямарч байна гээд орон гэрээ үнэ хямд байгааг мэдсээр байж зараад идчихвэл амьдрал сайжрах болов уу? бүсээ чангалж байж давж гармаар юм.
zulaa · 2015/02/05
manai mongoliin halamj uneheer hetersen shde ard tumend taalagdah gej hudlaa unen ****an yum amlaj bgaad ene uls orniig iim hemjeend hurgej bgaa yum ene togtoltsoogooo ywah yum bol manai uls oron bol ugaasaa sononno ajil hiihee ch bolilooo zaluuchuuud ni buur zalhuu bolj guitslee odoo l ene tom aldaagaa zasaj awah heregtei
зочин · 2015/02/05
бид сонголтоо хийсэн одоо ЗГ ажилаа хийх үлдлээ амжилт
Зочин · 2015/02/05
3 saya xyntei dunguj 300 myanga sanal ugsun n ARD TYMRN geh yy
өндөр болгох ну · 2015/02/05
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/02/05
ene bol vneheer hudlaa daraa n ta nariin songoson zam gej helnee