Хаврын ”синдром” Засгийн газар руу ”бай”-гаа чиглүүлээ
2015/02/04

Түүнийг Засгийн эрхийг барьж эхэлснээс хойшхи хоёр сарын хугацаанд бараг өдөр өнжилгүй Чингисийн талбайд жагсаал цуглаан болов. 1990 оноос хойш трактор, буйдантай жагсаалаас эхлээд тайван, ширүүн янз бүрийн цуглаан болж байсан ч нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэх бүр сэтгэл өвтгөм жагсаалуудыг энэ хоёр сард үзэх шив.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд уул усаа хамгаалсан энгийн иргэдээс эхлээд эрдэмтэд, эмч багш нар, одонтой ээжүүд, ахмад настнууд, бөө зайран, трактортой тариланчид бүр өлгийтэй “хүүхдүүд” хүртэл жагсав. Уржигдар л гэхэд бөө нар Чингисийн талбайд онгод тэнгэрээ буулгана гэж ордныхныг сүрдүүлсэн бол өчигдөр тариаланчид трактортойгоо жагсаж арвай, буудайгаа талаар нэг цацаж “Тараадаг бус тарьдаг төр” байхыг шаардав. Удахгүй УИХ-ын гишүүн Г.Уянга тэмцэгч О.Магнай нар жагсахаар бэлтгэл ажилдаа орсон сурагтай. Тэд жагсаалдаа зориулаад дуу хүртэл зохиосноо олон нийтэд ил болгосон.
Ийнхүү хаврын синдром өвлийн эхэн сард эхэлж одоо ч үргэлжилсээр.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон даруйдаа ард түмний бүсийг чангалах бодлогыг танилцуулж олон нийтийн дургүйг хүргэсэн. Цаашлаад засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулахын тулд зарим нэг хавтгайрсан халамжуудыг танана хэмээн ширүүхэн мэдэгдсэн билээ. Тухайлбал, хүүхдүүд болон одонтой ээжүүдийн мөнгийг ялгавартай олгож төрсөн эхчүүдийн халамж, оюутны 70 мянган төгрөгөөс таналт хийнэ гэсэн. Мөн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг татан буулгаж нэгтгэхээс эхлээд төрийн албан хаагчдыг 1500 аар цомхотгож багш, эмч нарын цалинг нэмэхгүй хэмээн Ерөнхий сайд хэлж байв. Түүний дээрх мэдэгдэл оюутнуудаас бусдынх нь дургүйг нь хүргэж орхисон. Хамгийн эхэнд эрдэмтэн, судлаачид жагсаж олон эрдэмтдийг гудамжинд гаргаж бүтээл туурвилыг маань хог дээр хаялаа хэмээцгээсэн.
Харин удалгүй эмч, багш нар жагсаж “Бид хүнд хүчир ажлыг хийдэг мөртлөө 400-500 мянган төгрөгийн цалин авдаг. Монгол улсын гол салбар болох Эрүүл мэнд, Боловсролын салбарт ажиллагчдын цалин олон жил бага байсаар ирсэн. Өнөөдөр салбартаа 10 аас дээш ажил ажилласан ахлах зэрэгтэй эмч 550 мянган төгрөгийн цалин авч байгаа. Маш их ачаалалтай мөртлөө хариуцлага өндөртэй ажлыг бага цалингаар хийж ирсэн нь мэргэжилдээ хайртайнх. Бидний цалинг нэм” хэмээн жагссан юм. Ингээд тэд үйлдвэрчний эвлэлтэйгээ хүч хавсарсны ачаар цалингаа нэмүүлж чадсан юм.

Ингээд удалгүй өлгийтэй “хүүхдүүд” /үзүүлэнгүүд/ жагсав. Ээжүүд хөхөө өвлийн хүйтэнд сандал дээр хүүхдүүдээ /үзүүлэнгүүдээ/ тавьж толгой дээр нь “С.Эрдэнэ ахаа, бид даарч байна. Гурван давхар дээлтэй та яаж байна. Ч.Сайханбилэг ахаа таны анхны ажил чинь нялх балчир бидний хоолноос хумслах харгислал байсан гэжүү” гэх мэтчилэн лоозон хадсан байсан.
Олон нийтийг эмзэглүүлсэн уг үйл ажиллагаа Монголын төрд чадах юм аа амлах хэрэгтэй гэх “хатуухан” сануулгыг өгсөн юм.


Төрд хандаж хэлэхэд "Чадах зүйлээ амалж бай".
Т.Хулан
Зочин · 2015/02/08
Mongoliin tur ch dampuursan ni todorhoi Ugaasa undur Altanhuyag yaj turiin san humrug barij chadah we dee arai juldana shuu dee Jaahan buirtai EZ n medleg turshlagatai hun tawihgui Ene utgun MANAN ch ulsiig saihan dampuuruulj bna doo
Зочин · 2015/02/05
ингэхээс өөр аргагүй бодлого явуулаад байгаа засгийн газрыг чинь яалтай билээ дээ
Зочин · 2015/02/05
эхлэлдээ байга зүйлээ дараа нь дахиад л бичээд давтсан байхын их харулдах эгсэн бахйд nh yej