Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоно
2015/02/12
Японы мэргэжлийн сумо бөхийн дээд амжилтыг эвдэн, дээд зиндаанд 33 удаа түрүүлсэн 69 дэх их аварга Монгол Улсын гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.
Сар шинийн баяр болж байгаатай холбоотойгоор Хакухо М.Даваажаргал энэ сарын 15-ны өдөр эх орондоо ирэх юм байна. Түүнд 2015-02-17-ны өдрийн 12 цагт Хөдөлмөрийн баатар цол гардуулахаар болсон юм. Эх орныхоо нэрийг арлын Японд гаргаж яваа Хакухо М.Даваажаргалд баяр хүргэх хэн бүхэн 2015-02-17-ны өдрийн 12 цагт Чингисийн талбайд ирж баяр хүргэх боломжтой юм.
Хакухо М.Даваажаргал найман жилийн тэртээ 22 насандаа мэргэжлийн сумо бөхөөр Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон бахдам амжилтын эзэн юм. Мөн гарамгай барилдааны гурав, дайчин барилдааны хоёр, уран барилдааны шагнал тус тус хүртэж байсан. Түүний нөр их хөдөлмөрийг үнэлэн 2007 онд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээсэн билээ.
бохир гарын шагнал. · 2015/02/14
Авилгалчдын толгойг илдэг гараараа аваргын энгэр одон зүүж өгөх нь эвгүй байнаа.