“Долдугаар сарын 1”-нийг шалгавал Ж.Батзанданг эргүүлэн татна
2015/02/15
УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын дэд даргыг томилох асуудал хэлэлцэж даргаа томилсон. Энэ үеэр гишүүд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж, захиас хүртэл өгсөн.
Энэ үеэр манай туршлагатай парламентч Ц.Нямдорж шинээр томилогдож буй даргад нэгэн том захиас илгээсэн нь ард түмэд ихээхэн таалагдав бололтой. Тэрээр “долдугаар сарын 1-нд таван хүний амийг хөнөөсөн хэрэг мартагдлаа. Энэ хэрэг хаашаа шилжив. Дуртай болгон нь долдугаар сарын 1-ний талаар ярьдаг боллоо. Энэ хэрэг танай дээр байгаа бол үргэлжлүүлж хийгээрэй. Монголд анх гарсан терроризмын хэрэг шүү. Хүн болгон хонгио барьчихсан давхиж явсан. Цагдаагийн дарга нарыг буруу зүйл ангиар хийчихээд мартаж болохгүй. Сүүлийн үед манай хууль хяналтынхан хүнийг хорьчихоод байцаадаггүй, тамладаг байдал хэрээс хэтэрлээ. Гурван сар хориод хоёр удаа л байцаасан гомдол ирж байна. Ийм асуудлуудыг анхаарч ажиллаарай. АТГ руу дайрдаг байдал хэрээс хэтэрлээ” хэмээн захиасаа дайв.
Хэрвээ энэ хэргийг шалгавал УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эргүүлэн татахаас өөр аргагүй. Үүн дээр нэмээд Б.Жаргалсайхан, О.Магнай нарыг шалгах хэрэг гарна. Энэ гурван нөхөр бол яах аргагүй тухайн үеийн үймээн самууныг зохион байгуулсан, өдөөсөн турхирсан гэдгийг ёстой л найман настай балчираас эхлээд наян настай буурал ч мэднэ. Магадгүй УИХ-ын гишүүн асан Д.Энхбат гээд олон хүн дуудагдах болов уу. Өнөөх хэдэн хонгио үзүүлээд хэдэн жил тэнэсэн Х.Тэмүүжин ч үүнд холбогдоно. Яагаад гэхээр тэрээр би л энэ хэргийн баримтыг мэднэ хэмээн яваад байсан ч өнгөрөгч сонгуулиар намын жагсаалтад эрэмбэ эдэлж, сайд болоод амаа үдүүлсэн. Тэгэхээр энэ хэргийн нэг томоохон гогцоо энд байж таарна.
Нөгөө талаар Б.Жаргалсайхан саяхан нэг нэвтрүүлгээр ярихдаа “Долдугаар сарын 1-ний үймээнийг дэлгээд Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийг энэ хэргийг зохион байгуулсан” хэмээн шуудхан ард олонд зарласан билээ. Тэр ямар баримтаар, ямар үндэслэлээр ийн хэлснийг ч шалгах хэрэгтэй. Ерөөсөө энэ мэт цуураад барин тавин зүйл ярьж байгаа нөхдийг шалгах хэрэгтэй. Баримтууд нь бэлэн юм биш үү. Х.Тэмүүжингээс эхлээд хонгио үзүүлж, Б.Жаргалсайхан энэ үймээний эздийг ард түмэнд зарлаад байхад хууль хүчний байгууллага дуугүй сууж болохгүй л дээ. Энэ нөхдийг шалгах хэрэгтэй.
Ц.Нямдоржийн энэхүү захиасыг ч ард олон маш их дэмжиж байгааг ахин дуулгах нь зүйн хэрэг юм.
Н.Дөл
Зочин · 2015/02/16
unen shdee ter ued ted nar olon tumniig turhiraagui bol 5 hunii ami nas uregdehgui l baih baisan daa
зочин · 2015/02/16
Дайраад араас хүч ирж байгаа гэж олон түмнийг уриалан орилсныхоо төлөө Магнай хариуцлага хүлээх л ёстой бичлэг нь байгаа даа
зочин · 2015/02/16
Нямдорж гишүүний хэлсэн үг хатуу ч гэсэн үнэн байдагт нь ард түмэн талархаж байдаг юм.УИХ-ын гишүүдийн ядаж 3/1 нь Нямдож шиг хүмүүс байвал улс орны хөгжилд мөн ч хэрэгтэй дээ
зочин · 2015/02/16
Нямдорж гишүүний хэлсэн үг хатуу ч гэсэн үнэн байдагт нь ард түмэн талархаж байдаг юм.УИХ-ын гишүүдийн ядаж 3/1 нь Нямдож шиг хүмүүс байвал улс орны хөгжилд мөн ч хэрэгтэй дээ
Зочин · 2015/02/16
Хэрвээ энэ хэргийг шалгавал УИХ-ын гишүүн Ж.Батзанданг **********лэн татахаас өөр аргагүй. Үүн дээр нэмээд Б.Жаргалсайхан, О.Магнай нарыг шалгах хэрэг гарна. Энэ гурван нөхөр бол яах аргагүй тухайн үеийн************* са******ныг зохион байгуулсан, өдөөсөн турхирсан гэдгийг ёстой л найман настай балчираас эхлээд наян настай буурал ч мэднэ. Магадгүй УИХ-ын гишүүн асан Д.Энхбат гээд олон хүн дуудагдах болов уу. Өнөөх хэдэн хонгио үзүүлээд хэдэн жил тэнэсэн Х.Тэмүүжин ч үүнд холбогдоно. Яагаад гэхээр тэрээр би л энэ хэргийн баримтыг мэднэ хэмээн яваад байсан ч өнгөрөгч сонгуулиар намын жагсаалтад эрэмбэ эдэлж, сайд болоод амаа үдүүлсэн. Тэгэхээр энэ хэргийн нэг томоохон гогцоо энд байж таарна.
jervis · 2015/02/16
Buruutgah hunee mon olvoo!!!!!DOL MALAA