Сайн байцгаана уу? Та бүхнээсээ зөвөлгөө авахыг хүсэж байна. Би охиныхоо аавтай  хамт амьдраад 3 жил болоод таван сарын өмнөөс тусдаа амьдарч байгаа.  Өмнө нь зоддог байсан ч гэсэн  гэрээс явж, тусдаа амьдарахаас өмнө  охины минь нүдэн дээр  зодож хавирга хугалсан юм. Тэгээд охиноо аваад  өөрийнхөө аав ээж дээр ирсэн.  Одоо тэр хүнтэй хамт амьдарна гэхээс айж байна.  Үргэлж тийм орчинд охиноо өсгөмөөргүй байна.

Хэдийгээр би салсан ч гэсэн сар шинэ болж байхад охиноо нөхрийнхөө аав ээжтэй нь золгуулах уу? эсвэл энэ чигээрээ холбоогүй болгочих уу? нөхөр гар хүрэхгүй бол уг нь нөхөртэйгээ, хадамтайгаа асуудалгүй байдаг л даа. Хүүхэд ямар ч буруугүй юм чинь хөгшин настай хүмүүстэй золгуулахад  уг нь буруудах юмгүй л дээ. Золгуулахгүй болохоор  настай улсууд  гомдчих юм болов уу? Уг нь тусдаа амьдарч байгааг мэдэж байгаа л даа.  Охиноо тэд нартай золгууллаа гэхэд  нөхрөө харна гэхээс айж байна. Цагаан сар болж байсан ч хамаагүй  хүмүүсийн нүдэн дээр зодож мэдэх л хүн.  Яах ёстой вэ?