Монголын уран бүтээлчид дунд жил бүр “48 цаг” наадам уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа. 2014 оны 9-р сард “48 цаг” бэсрэг кино наадмаас “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг зураг авалт”-ын төрөлд тэргүүлсэн “Үндэс”киноны уран бүтээлчид болох Б.Батзаяа, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр АНУ-д зохион байгуулагдах 48 цаг арга хэмжээнд оролцохоор явж байна. Уг арга хэмжээ 2015.2.16-03.01-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд  "Үндэс" кино уг наадамд өрсөлдөх ажээ.  

Залуу уран бүтээлч Б.Бат-Эрдэнийн хувьд 2013 онд 48 цаг кино наадамд  зомби гэх сэдэв сонгож “Нөмрөг” киног бүтээж байсан юм. Уг наадамд хэрхэн оролцсон талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа