Мэргэжлийн хяналт, ОБЕГ-ын нэрийг барьж залилан хийдэг байжээ
2015/03/05
Хууль хяналтын байгууллагын нэрээр залилан үйлддэг этгээдийг цагдаа илрүүлэн саатууллаа. Мэргэжлийн хяналтын газар болоод онцгой байдлын албаны нэрээр аж ахуйн нэгжүүдээс мөнгө авдаг байсан нь тогтоогджээ.
Зоогийн газар угаагч хийдэг байсан 31 настай Б өнгөрсөн 1-р сараас эхлэн өчигдрийг хүртэл 10 гаруй сая төгрөгний залилан хийжээ. Залилан үйлдэхдээ Мэргэжлийн хяналт эсвэл онцгой байдлын албанаас ярьж байна. Удахгүй танай аж ахуйн нэгжид шалгалт орно. Бичиг баримт галын дүгнэлт байхгүй бол би гаргаж өгий. Гэхдээ хаан банкны данслуу мөнгө хийхийг санал болгодог байжээ.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд шалгалтанд унахгүй гэсэндээ энэ саналыг хүлээн авдаг. Нийтдээ 40 гаруй аж ахуйн нэгжээс 85 мянган төгрөгөөс 1.3 сая төгрөг хүртэлх мөнгө авсан байна. Харин залилуулсан байгууллага хууль бус зүйлд мөнгө зарцуулж байгаад залилуулсан учир хууль хяналтын байгууллагад хандаж чаддаггүй байжээ.