Эмэгтэй согтуу жолооч нар баярын өдрүүдээр “журамлагдсан” байна
2015/03/09
2015 оны 3 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 638 хүлээн авснаас зам тээврийн ослын 484 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 15 гарч, 1 хүн нас барж, 27 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 9 хүүхэд бүтгэгдсэн байна. Үүнээс сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 4 хүүхэд. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон 12 үүнээс жолооч 10, явган зорчигч 2, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 220 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СХД-ийн нутаг Баруун турууны замд Т.Ист маркийн авто машин онхолдож жолооч Г нь нас барсан,
ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 11 дүгээр сургуулийн хойд замд Т.Ландкрузер маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 14 настай У, 9 настай Б нарыг мөргөж гэмтээсэн.
Энэ амралтын өдрүүдтэй давхацаад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэнтэйгээр замын хөдөлгөөнд оролцож буй жолооч тэр дундаа эмэгтэй жолооч нар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлыг гаргаж байлаа. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй хэнэггүй, байдлаас шалтгаалан хүүхэд зам тээврийн осолд олноор өртөж эрүүл мэндээрээ хохирсон. Иймд эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар байнга хэлж анхааруулах, сэрэмжлүүлэг өгч хэвших нь зүйтэй юм.