Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож, “Миний улаан сарнай”, ”Миний хайр миний хань”, ”Учрах цаг хэзээ вэ”, ”Ухаан цэцэг хоёр” гээд олон сайхан дууны хөгжмийн зохиолч СТА М.Туяа уран бүтээлийн тав дахь тоглолтоо ирэх сард хийхээр болжээ.

            Тэрбээр өөрийн тоглолтоо “Хавар хайр” гэж нэрлэсэн бөгөөд  дөрөвдүгээр сарын 11-нд 19:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд уянгалаг сайхан дуу хуураараа үзэгч түмэнтэйгээ учран золгох нээ.

Тоглолтод Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, Монгол Улсын гавьяат жүжигчин Далантай , Х.Болормаа,Ч.Бат-Эрдэнэ,  МУСТА Б.Болдбаатар, дуучин Болд,  Э.Чулуунчимэг зэрэг олон залуу дуучид оролцох юм байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар саяхан үзэгчдэд “Код” УСК киногоор танил болсон Emeraldman продакшн ажиллаж байгаа ажээ.

Монголдоо хуруу дарам цөөхөн эмэгтэй хөгжмийн зохиолчдын нэг М.Туяагийн “Хавар хайр” тоглолтонд та бүхнийг морилон саатахыг уръя.

Б.Мөнхжаргал