Би эрчүүдийг гайхаад байна. Хичнээн хүний амьдралаар тоглож байж ухаарах юм болдоо.  Бүүр зэвүү дургүй хүрээд үзэн ядаж байна. 

Би нэг хүнтэй сууж байсан юмаа.  Хүүхэдтэй болоод удаагүй байхдаа сүүлэрч байгаад баригдсан юм. Алддаггүй хүн, эвдэрдэггүй эд хаа байхав гэж бодоод уучилсан.  Тэгсэн  араар тавих нь явдал суудал нь нэг биш болсон болохоор  нөхрөөсөө салсан.  

Үнэндээ би нөхрийнхөө анхны эхнэр нь биш 2 дахь эхнэр нь. Өмнөх эхнэрээсээ салчихсан байхад нь нийлсэн.  Өмнөх эхнэр нь бас над шиг нэг хүүхэдтэй хоцорсон. Нөхөр харин надаас салаад удаагүй байхдаа дахиад нэг хүүхэнтэй хамт амьдрах болсон. Тэрнээсээ бас л нэг хүүхэдтэй болоод салсан.  

Гурван эхнэр, гурван хүүхэдтэй болчихоод бүхэл бүтэн зургаан хүний амьдралаар тоглосон нь багадаад одоо дахиж нэг хүүхэнтэй байгаа гэсэн.  Гайхаад байх юм.  Хүүхэддээ нэг төгрөг өгдөггүй байж өөр хүүхэнтэй ингэж явахаасаа ичдэггүй юм байхдаа.  Одоо бас жирэмсэн болгоод хаях байхдаа гэж бодохоор л дургүй хүрээд байх юм.

Ийм эрийн нэр гутаасан юмнуудыг  яавал дээр вэ?