35 тэрбум төгрөгийг “Саусгоби сэндс” ХХК-иар төлүүлэх шийдвэр гарлаа
2015/03/24
Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Каплад уучлал үзүүлсэн. Тэрбээр тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Жастин Каплад 5.10 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.10 сарын хорих ял оноосон. Өөрөөр хэлбэл түүнийг буруутай гэдгийг Монгол улсын шүүх тогтоосон байдаг. Жастин Каплагийн хувьд өөрийнхөө буруутайг хүлээн зөвшөөрч давж заалдахгүйгээр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн. Ерөнхийлөгч ч дуун дээр нь уучлал үзүүлсэн. Ингэхдээ Жастин Капла Монгол улсад учруулсан 35 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй байсан. Харин Жастин Капла Монгол улсад учруулсан 35 тэрбум төгрөгийг төлөхгүй хэмээн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хандсан байна. Гомдлыг 10 дугаар шүүх хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хуваарилж өнөөдөр шүүх хурал боллоо.
Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл “Саусгоби сэндс” ХХК-ийг Монгол улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийг төлөх ёстой гэж Нийслэлийн давж заалдах шатны 10-р шүүхээс үзсэн байна.
А.Баярмаа
Зочин · 2015/03/25
Шийдвэр гарлаа. Хэрэгжих болов уу? Бас нэг элбэгдоржтон гарч ирээд юм яриад, өмөөрөөд гүйх байх даа
Зочин · 2015/03/25
Одоо нөгөө элбэгдорж бас өршөөл үзүүлэх байлгүй дээ
Зочин · 2015/03/25
35 тэрбум гэдэг их хэмжээ тиймээс, ингэж төлүүлсэн нь дээр. Одоо жавхланг сонсийи
Зочин · 2015/03/25
Мэдээж л төлүүлнэ ш дээ. ямар ч хүн ийм шийдвэр гаргана. Ерөнхийлөгч шүүгч нар маань харин ч зөв зүйл хийж байна
Зочин · 2015/03/25
SGS mergejliin bish humuus gesen ch mongoliin shuugch nar mergejliin yum shuuu
Зочин · 2015/03/25
Shorond horiod munguuu awahgui yum chini sullaad munguu olj awsan ni deer sh dee, yrunhiilu****in shiidweriig demjij baina
Зочин · 2015/03/25
Zuw l shiidwer. Mongol ulsiin shuugch nar ch zuw l uildel hiine sh dee
Зочин · 2015/03/25
Шууд хориж мөнгө ч гүй үлдэж байсан дор бол ингэд шүүгээд мөнгөө олж авсан нь дээр байгаа биз дээ
Зочин · 2015/03/25
Justin Kaplan tuluhgui gej dawj zaaltaagui sh dee. Buruu medeelel ughuu boliochee. Ene dung buruu tootsoolson gej Southgobi Sands dawj zaaltsan. Gehdee yasan ch tuluulne sh dee
Зочин · 2015/03/25
Ovoodoo. Gants udaa ch gesen hariihnii omno ovdog sogdsongui. Bayarlalaa, shudarga shuugch nartaa!
Зочин · 2015/03/25
Ийм зүйл дээр бас Монгол улсын шүүх шударга гэдгээ баталж чадлаа.Энэ мэт бүх буруутай хүмүүст хариуцлагыг нь үрүүлэх хэрэгтэй.Амжилт хүсье,,,
өндөр болгох нууц · 2015/03/25
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ ,ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
Зочин · 2015/03/25
Монгол Улсын шүүхийнхэнд баярлалаа. Нэн яаралтай шүүхийн шийдвэрийг хугацаа нь болонгуут хэрэгжүүлээрэй ШШЕГ -ынхаан,,, ТА БҮХЭН МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭЭРЭЙ