2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 353  дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  235 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13 бүртгэгдэж 1 хүн нас барж, 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртснөөс  сургуулийн насны 2 хүүхэд, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 4 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: БЗД-ийн нутаг Товчооны зам, Баянзүрх худалдааны төвийн хойд зам дээр Х.Сонота маркын автомашины жолооч Э, Т.Королла маркын М жолоочтой автомашинууд нь явган зорчигч 55 настай А-г мөргөж амь насыг нь хохироосон.

            Цас орж гудамж замд хальтиргаа гулгаа үүсч байгаа тул  замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нар нь урин дулаан цаг ирж байгаа цас амархан хайлж, хальтиргаа гулгаа үүсэхгүй гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Хэдийгээр цас амархан хайлж байгаа боловч замын зорчих хэсэг гадаргуу нь хальтиргаа гулгаатай болсон байдаг тул анхаарал болгоомж хаана ч илүүдэхгүй. Иймд  замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг замын зорчих хэсэг гадаргууны байдал, тээвэрлэж яваа ачаа, цаг агаарын нөхцөлд тохируулан хурдаа зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой.