Би нөхрөөсөө тусдаа амьдраад  одоо жил болж байгаа юмаа.  Нөхөр  харин өөр хүнтэй болсон бололтой юм.  Уг нь эргээд нийлнэ гэж боддог, хүлээдэг л дээ. Гэхдээ эргэж ирэхээсээ өнгөрч байх шиг байна.  Тэгээд  салах өргөдлөө өгдөг юм уу даа гэж бодож байна.  нэгэнт сэтгэл санаа нь холдсон хүнийг хажуудаа бариад байгаад баймааргүй байна.  

Тэгээд салалтын тухай судлаад үзсэн чинь хүүхдэд тэтгэмж тогтоолгож болдог гэнэ.  Гэхдээ  том болсон хойно нь миний охиноор асруулах эрхтэй болдог гэнээ. Уг нь тэгдэггүй байсан бол охиндоо тэтгэмж тогтоолгоод өөрийнх нь нэр дээр данс нээлгээд 18 хүртэл нь гар хүрэхгүй өөрт нь зориулаад хадгалаад баймаар байна.

Гэхдээ тэтгэмж өгснийхөө төлөө  дараа нь миний охиноор асруулна гээд байвал хэцүү юм даа.  Тэрний оронд авахгүй байсан нь ч дээр юм шиг. Авахгүй байхаар охиндоо олигтой мөнгө хадгалж чадахгүй болчихоод байдаг.  Яах вэ?