Өнгөрөгч амралтын өдөр орсон их цас, цасан шуурганы улмаас нэг иргэн амиа алджээ. ОБЕГ-т хохирогчийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр "Хохирогч иргэн 50 орчим насны, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан бөгөөд гэрийнхэн нь малдаа явахдаа цоожлон орхисон байна. Харин хохирогч цоожоо эвдэж гарсан" гэж мэдээлжээ.

Цас, цасан шуурганы улмаас үүссэн хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа аж.  Түүнчлэн улсын хэмжээнд нийт 97 иргэн сураггүй болсон гэсэн дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Тэдний 94 иргэнийг олсон бөгөөд одоогоор Дундговь, Хэнтий аймгуудын нэг, нэг иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа ажээ.