Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж байгаа болон оройн цагаар гадуур яваа охидуудад тариа тарьж, улмаар хүний амь нас алдсан тухай олон нийтийн мэдээллийн сүлжээ, фээсбүүк хуудсуудаар түгээгдсэн нь олныг цочирдуулсан юм. 

 


Энэ хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад 1987 онд төрсөн Э гэгч залуу бусдын амнаас сонссон буруу ташаа мэдээллийг үнэн мэтээр нийтэд түгээсэн нь тогтоогджээ.  Нэгэн үйлчилгээний газрын ажилтан захирлаасаа чөлөө авах гэж миний дүү бусдад хорлогдон, тариа хийлгүүлсний улмаас амь насаа алдсан юмаа. Иймд цалингийн урьдчилгаа болон чөлөө өгнө үү гэж хэлснийг нь хамт ажилладаг ажилтнууд нь сонсож дэгсдүүлэн худал мэдээлэл тараах гол эх сурвалж болсон байна. 

Улмаар олон нийтийн сүлжээгээр янз бүрээр худлаа мэдээлэл гарсныг иргэн Э өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан жинхэнэ болсон үйл явдал мэт бусдад тарааж, ямар ч ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэндээ уучлал хүссэн юм. Цагдаагийн байгууллагаас энэ мэдээлэлтэй холбоотой иргэн Элбэг болон үйлчилгээний газрын ажилтан, түүний орон нутагт байдаг гэр бүлийн хүмүүсийг шалгаж байна. 

Иргэд та бүхэн өөрсдийн фээсбүүк болон бусад олон нийтийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.