Булган аймгийн дарга нар 52 адуу шатсаныг 13 хэмээн нууцалж байна
2015/04/06
2015 оны 03-р сарын 27-ны өдрийн 20 цагийн орчим Булган аймгийн Баяннуур суманд 52 адуу гал амьдаараа түлэгдэж үхсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Үхсэн адуунаас гадна түлэгдэж амьд үлдсэн цөөнгүй адуу байгаа. Өнөөдөр энэ хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс болон Онцгой байдлын газар шалгаж байгаа. Харин эх сурвалжууд энэхүү мэдээллийн талаар зөрүүтэй мэдээлэл өгч байна. Тодруулбал Булган аймгийн зүгээс галд 13 адуу шатаж, 3 адуу шатсан байдалтай байна гэж цахим хуудсандаа мэдээлсэн.
Анхандаа 52 биш ганц нэг адуу шатсан гэдгийг Булган аймгийн Баяннуур сумын засаг дарга мэдэгдэж байжээ. Тодруулбал энэ бүхнийг газар дээрээс нь сурвалжлахаар очсон сэтгүүлчид Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай “Манай энд бэлчээрийн түймэр гараагүй, хэсэгхэн газар шатаж, ганц адуу жаахан түлэгдсэнийг бид арга хэмжээ авч байгаа хэмээн барин тавин худал хэлсэн байна. Түүний худал хэлсэн нь баримтаар нотлогдоод ирэхээр ийнхүү 13 адуу үхсээн, онцгойгынхон бас малчид өөрсдөө 2-3 адууг “муулсан” хэмээн ярьж сууна.
Онцгой байдлын Ерөнхий газрын зүгээс гал хэрхэн хаанаас гарсан, хэний буруутай үйл ажиллагаанаас болсон, хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа хийгдэж байгаа. Огт мэдээлэл өгөхгүй. Учир нь комисс гарч шалгалт хийж байгаа бөгөөд шалгалт 30 хоногт гардаг. Тиймээс 4-р сарын 20-доор хүрч ирээд мэдээлэл аваарай гэдгийг хэлэв.
Харин уг хэргийг шалгаж байгаа цагдаагийн албан хаагч нийт 52 адуу шатаж үхсэн. Үүнээс гадна цөөнгүй адуу шатсан байдалтай байгаа гэдгийг онцолж байна.
Булган аймгийн Баяннуур сумынхан түймэр гарах үед нийслэлд цэнгэн хөгжилдөж байсан гэдгийг нутгийнхан нь ярьж байгаа. Үнэн худлыг тодруулахаар аймгийн цахим хуудсан дээрх ганц байгаа утсаар нь холбогдох гэж хичээсэн боловч утсаа авсангүй.
Түймэр гарахад буруутай этгээд хариуцлага хүлээж, гарсан хохирлыг төлөх болно. Харин эзэн нь олдохгүй бол төсвөөс хохирлыг барагдуулах юм. Хэрвээ төрийн албан хаагч тэр тусмаа аймгийн хурган дарга нарын буруутай үйлдэл байж таарвал тэднээс бус төсвөөс хохирлыг төлүүлэх магадлал өндөр байна.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/04/07
Түймрийг нутгийн иргэд өөрсдөө алддаг. Түймэр гарсан үед малаа холдуулаагүй малчны буруу. Гал түймэртэй тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулаагүй засаг дарга буруутай боловч төсвөөс хохирлыг нь төлнө гэсэн ямарч хууль байхгүй. Мал нь даатгалтай байсан бол л даатгалаар төлүүлдэг. Түймрийн хохиролд өөрсдийн ямар нэг өмчөө шатсан байдлаар оруулж төлүүлэх гэдэг энэ малчид больмоор юм.
Зочин · 2015/04/07
hariutslaga tootsmoor ym
Зочин · 2015/04/07
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/07
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/07
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
өндөр болгох нууц · 2015/04/07
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮