"Гэгээн муза"-д ээж, охин хоёр өрсөлдөнө
2015/04/06
Драмын урлагийн хөгжил, уран бүтээлчдийн бүтээлч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор анхлан зохион байгуулагдаж ирсэн “Гэгээн Муза” наадам тавдугаар сарын 23-нд Улсын драмын эрдмийн театрт болно.
Энэ удаагийн нэр дэвшигчид тодорсон бөгөөд "Гэгээн Муза"-д нэг төрөлд ээж, охин хоёр өрсөлдөж байгаа нь тун их анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, "Шилдэг тайзны зураач"-д Н.Батбилэг "Танихгүй эмэгтэй захидал" жүжгээрээ нэр дэвшсэн. Тэгвэл эл төрөлд түүний охин Л.Цэрэндулам "Хайрт минь би чамайг хүлээж байна" жүжгээрээ өрсөлдөхөөр болжээ.
Д.Ана